“Цэцэрлэгийн багштай дотно танилцана”

2018 оны 09 сарын 04

“... Дүгээр цэцэрлэгийн багштай дотно танилцана. Утасны дугаараа чатаар явуулна уу. Тоглоогүй шүү” гэсэн пост байх. Иймэрхүү агуулгатай пост бичсэн таньдаг, таньдаггүй хүмүүстэй сошиал сүлжээнд цөөнгүй таарлаа, сүүлийн өдрүүдэд. Өнгөц харахад наргиа маягийн ч,  өгдөг мөнгө төгрөгийг нь өгөөд, хүүхдээ цэцэрлэг, сургууль бараадуулчихъя гэсэн санаагаа нуугаагүй  эцэг эхчүүдийн постноос нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй ч тахал мэт хөнөөлтэй АВЛИГА гэж зүйлтэй Монголчууд дэндүү ээнэгшин дассан нь тод харагдана. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудлыг төрийн бодлого “бай”-гаа онохгүй өдийг хүрсэнтэй, “том”  салбарын асуудал улстөрийн түмпэнд орохоороо хэрхэн агшиж, агуулга, үнэ цэнээ алдаж ирсэнтэй холбож ярих ёстой. Тэгвэл тэр өнцгийг түр азнаад,  АВЛИГА улам бүр үржиж буй нэг талбар гэдэг утгаар нь сургууль, цэцэрлэгийг жишээлээд өнгөрье.

АВЛИГА... Энэ үг нийгэмд шинэ байхаа болиод удсан. Тэгвэл бидний чихэнд хоногших тусмаа нийгэм, эдийн засагт уршиг тарьж,  бидний маргаашийн сайн сайхан ирээдүйг хулгайлж буйг нь нийгмээрээ хүлээн зөвшөөрөх сэрүүлэг чанга дуугарч байна. Авлига   Монголын нийгмийн эд эс бүрт нэвчээд, ёстой л нөгөө есөн сүвээрээ зад тавина гэдэг шиг юм болох дээрээ тулчихсан гэдэгтэй маргах юун. Ямар ч ажлыг бүтээхийн тулд гар цайлгах нэрээр авлига өгдөг жишиг бүрэн тогтсоныг худлаа гэж үгүйсгэх хүн гарахгүй болов уу. Тоо баримт дурдахад, АТГ-ын мэдээллээр 2017 онд авлигын гэмт хэргийн улмаас манай  улсад 69 тэрбум  546 сая 211 мянган төгрөгийн хохирол учирснаас, 11 тэрбум 201 сая 118 мянган төгрөгийг нөхөн төлүүлсэн гэж байгаа юм. Авлигачдын учруулсан хохирлыг барагдуулсан хохирлын мөнгөний хэмжээтэй  харьцуулахад 58 тэрбумын зөрүү гарч байна. Зөвхөн ил болсон баримт мэдээллээс харахад л улс  нэг жилийн хугацаанд авлигаас үүдэн 58 тэрбум төгрөгийн шууд хохирол үзжээ. Тэгвэл бүртгэгдээгүй, илрүүлээгүй авлигын гэмт хэргийн хохирол өшөө хэдэн  тэрбумаар хэмжигдэх бол гэсэн асуулт тавигдахаас өөр аргагүй юм.

Төрд үүрлэсэн авлигачдын тухай ярихгүй биш ярьдаг, бичихгүй биш бичдэг. Бодит байдал дээр авлигачид нийгэмд нэн шинээр гэрлийн хурдаар нэмэгдэж байгаа. Иргэдийг амьдралын түвшнээр нь баян, ядуу гэж ялгаад байдаг шиг, авлигачдыг ч тэгж ангилж, зааглаж болохоор болж. ТОМ авлигач, ЖИЖИГ хэмжээний авлигач гэх мэтээр. Бүрэн зургаараа бол бүх авлигачид нийлээд улс орныхоо хөгжлийг боомилогч, шимэгчид болж таарна.

“Эдийн засгийн алуурчин АВЛИГА”

Бусад улс орнуудын тухайд ч авлигаас үүдэн учирсан хохирлын хэмжээг нарийн тооцож гаргасан баримтууд бий.  Тухайлбал, Европын холбооны түвшин дэх авлигын цар хүрээ байнга нэмэгдэж, жилд дунджаар хамгийн багадаа 120  тэрбум евротой тэнцэх хэмжээний хохирол учирдаг болохыг судалгаанаас харж болж байна. Тус холбоо жилийнхээ төсөвтэй тэнцүү хэмжээний хохирлыг авлигын улмаас үзэж буйг албаны мэдээлэлд тодотгожээ. Тэрчлэн авлига ардчилалд итгэх итгэлийг бууруулж, эдийн засгийн нөөцийг багасгаж буй тул авлигын эсрэг зогсох хэрэгтэй байгааг судалгаанд онцолсон байсан. Тэгвэл Итали Улсын Засгийн газар төрийн мэдлийн компаниудын захирлуудын  зөвлөлийн бүрэлдэхүүнээс санхүүгийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг зайлуулах арга хэмжээ авах болсон нь авлигын эсрэг хийж буй дорвитой үйл ажиллагаа болж, мэдээлэгдэж байсан. Энэ бол манай улс дахь төрийн өмчит компаниудын ТУЗ-д тусгаж ажиллаж болох жишээ гэдгийг онцлох нь зөв болов уу.

Бас нэг жишээ татахад, охид бүсгүйчүүдийг хоморголон барьж яваад байдаг “Боко Харам” бүлэглэл үүсэх болсон нь Нигерийн Засгийн газрын авлигад идэгдсэн байдалтай холбоотой гэсэн судалгаа  бий. Мөн “Хүүхдийг ивээх сан”-гийн илтгэлд  ядуу  буурай орнууд татвараас зайлсхийх, мөнгө угаах, хээл хахууль зэрэг хууль бус санхүүгийн гүйлгээний улмаас жил бүр 1 их наяд ам.долларыг улсын санд  төвлөрүүлж чадалгүй алдаж  байгаа нь дараагийн арван жилийн дотор хүүхдүүдийн амь  насыг аван одох,  урьдчилан сэргийлж болохуйц өвчлөлийн тархалтыг зогсоож  чадах хэмжээний мөнгө хэмээн онцолсон юм.

Ерөөс авлига улс орны хөгжлийг хойш нь татдаг, хүмүүсийн амьдралыг туйлдуулдаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Авлигад идэгдсэн төр өгөгдөл үүргээ умартаж, улмаар горыг нь нийгэм даяараа үзэхийн сацуу шинээр авлигачид сүлжээлэн нэмэгдэж байдгийг олон улсын судалгааны байгууллагууд онцолдог. Манай улсын тухайд  хөгжилд хүрэх нөөц боломж хэдий байлаа гээд бүхий л салбар дахь авлигачин хандлагатаа хувьсгал хийхгүй бол урт холын замыг саадгүй туулж чадах эсэх нь эргэлзээтэй. Ийм байр суурийг илэрхийлэх хүмүүс цөөнгүй бий. Тухайлбал, эдийн засагч Д.Лхагвасүрэнгийн байр сууриас ишлэн хүргэхэд “Монгол төрийн авлигыг одоогийн түвшнээс нь багасгана гэдэг нь зүүд мэт. Олон хүмүүс хавь орчноосоо үүнийг мэдэрнэ. Найз нөхөд, танил тал, хамаатан садан, сонгууль, дарга, төсвийн мөнгө, тендер, шинэ ажил, цэцэрлэг, сургууль гээд... Харин, манай авлига нь экспортынxoo орлогоос удаан өсөөсэй гэж дотроо би залбирна. Ялангуяа, Хятадын эдийн засгийн асуудал урт хугацаандаа эгзэгтэй болж байгаа энэ мөчид манай авлига өнгөрсөн 15 жилийнхээ эрчээр өсвөл яана даа, бид! Манай авлига нь уул уурхайн бүтээгдэхүүний эрэлтийн өсөлтөөс илүү хурдан ӨСВӨЛ бид дундаж орлогын XABX-нд биш, харин бүр бага орлогын TAM руу унана” гэсэн байсан. Энэ бол иргэн бүрт хамаатай ТОМ сэдэв.

Тэгвэл АТГ-ын анхны даргаар томилогдон ажиллаж байсан Б.Дангаасүрэн асан “Авлигаас жирийн ард иргэд нэлэнхүйдээ хохирч үлддэг. “Хэн гуай албан тушаалаа ашиглан авлига авч сайхан амьдарч болоод байхад би яахаараа болдоггүй юм” гэсэн эзэн биегүй атаа жөтөө газар авч, энэ нь эргээд нийгмийн шударга ёсыг алдагдуулж, эмх замбараагүй байдлыг бий болгоно. Ингээд л нийгмийг хамарсан ажилгүйдэл, архидалт, хууль бус наймаа, танил талын сүлжээ, эдийн засгийн луйвар... тэсч тэвчихийн аргагүй муу муухайн үүд хаалга өөрөө аяндаа нээгдэнэ. Бизнесмэнүүд авлигад зарцуулсан мөнгөө бараа, бүтээгдэхүүнийхээ үнэд шингээн алдагдлаа нөхөх гэж эрмэлзэх нь эцсийн дүндээ хэрэглэгч буюу иргэн Танд, надад, бидэнд үүрүүлсэн авлигын төлөөс болно. Гэхдээ авлигыг давагдашгүй хүч гэж бүү төсөөл. Харин ч сул дорой нэгэн юм шүү. Та бидний хууль журмаа хүндэтгэн сахихгүй, үл тоомсорлодог, шударга бус зарчимч биш зан үйл түүнийг амилуулж байдаг юм” гэсэн байдаг.

Ер нь  авлига нэмэгдэхийн хэрээр улс орны хэмжээнд буруу шийдвэрүүд олноор гарч, шийдлээ олох асуудлууд хүлээлгийн өрөөнд удаан хугацаанд түгжигдэж, нийгэмд тооцож баршгүй их хохирол учирдаг болохыг өөрийн улс орноосоо олж харах билгийн нүдгүй болчихоод байгаа бол бусад улс орны бэлэн жишээнээс хараад, үнэмшчих хэрэгтэй байгаа юм.

Э.Болор

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(59.153.112.146) 2024 оны 03 сарын 22

ANYSDN80955877

0  |  0
Moogii (202.55.188.83) 2024 оны 03 сарын 09

Snu taniltsay 36 tai gants bie zaluu bna oriltsoo nasnii busguitei taniltsay yag odoo zalgarai 91888775

3  |  0
SEKSY(103.212.118.121) 2023 оны 09 сарын 10

S XNE80955877

0  |  0
SEKSY(192.82.68.48) 2023 оны 06 сарын 29

SEKSEER TOGLI80955877

0  |  0
SEXSY(43.242.243.144) 2023 оны 06 сарын 25

80955877SEKSDNEE XALYYTSI

0  |  0
SEXSY(192.82.72.241) 2023 оны 06 сарын 22

80955877SEKSDNEE

0  |  0
Огах8(66.181.161.98) 2021 оны 02 сарын 20

Аөа8с

0  |  0
Батэрдэнэ(66.181.161.98) 2021 оны 02 сарын 20

Хань болох хүнээл хайж бна.дотно танилцан.би 32той.эгч байсанч блноо.тэхдээ 6 нас зөрүү

0  |  0
Top