Шинэ Зеландын парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Чингис Хаан үндэсний музейд зочиллоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 01

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид Чингис хаан Үндэсний музейд (2025.09.01) зочиллоо.

Төлөөлөгчдийг ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, УИХ дахь Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс угтав.

Чингис хаан Үндэсний музейн Монголын эртний төрт улсын танхим, Их Монгол Улсын танхимуудаар зочилж, музейн хүндэтгэлийн өргөөн дэх Чингис хааны Алтан хөшөөнд хүндэтгэл үзүүлэн музейн хүндэтгэлийн дэвтэрт сэтгэгдлээ бичиж, гарын үсгээ зурж хоёр улсын харилцаанд түүх болон үлдээлээ.

Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй бөгөөд, энэхүү айлчлал нь Шинэ Зеланд Улсын Парламентын даргын түвшинд Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(197.211.63.113) 2025 оны 09 сарын 02

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуу

0  |  0
зочин(66.181.186.212) 2025 оны 09 сарын 01

ямар сонин мангар хувцастай юм вэ манай монгол хүмүүсийн хувцас гоё байна шүү

0  |  0
Top