Эрээний чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа

2018 оны 09 сарын 07

Монгол Улсын Шадар сайд, чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Ө.Энхтүвшин өчигдөр (2018.09.06) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод ажиллалаа.

Өнгөрсөн 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр Замын-Үүд, Эрээнийг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээг түргэтгэх тухай санамж бичиг байгуулсны дагуу Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах бэлтгэл үйл явц эрчимжиж байгаа юм.

Энэ хүрээнд Шадар сайд Замын-Үүдийн чөлөөт бүсээс 1 км орчмын зайд байрлах, 900 га талбай бүхий Эрээний чөлөөт бүсэд хийгдэж байгаа бүтээн байгуулалттай танилцав.

Өнгөрсөн хавраас Эрээний чөлөөт бүсийн төвийн хэсэгт газар дор дэд бүтцийн сүлжээ байгуулах ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны шугамын орчин үеийн шийдэл бүхий цогц ажлыг гүйцэтгэсэн төдийгүй ойрын хугацаанд 7-н үйлдвэрийн барилгыг угсарч дуусгах ажээ. 2019 он гэхэд энэ хэсэгт 800 сая юань буюу 126 сая орчим ам.долларын өртөг бүхий ажил хийгдэнэ гэж Эрээн хотын удирдлагууд ярилаа.

Шадар сайд мөн өдөр Эрээн хотын хилийн иргэдийн худалдааны бүсийн үйл ажиллагаатай танилцсан.

 Энэ төвд Монголын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид Хятадын холбогдох байгууллагууд хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн бараа бүтээгдэхүүнээ худалдаалж эхэлжээ. Эндээс Хятадын иргэд өдөрт 8000 юань хүртэлх үнийн дүн бүхий барааг татваргүйгээр худалдан авч болдог байна.

Эх сурвалж: Шадар сайдын Ажлын алба

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.184.217) 2025 оны 03 сарын 13

getel mongol hund surtaltai

1  |  0
иргэн(202.179.26.202) 2025 оны 03 сарын 13

манай Сайд дарга нар Ичимээр юм дөө Эрээнийг үзэж Ангайгаад зогсож байх ч гэж дээ

1  |  0
ард(202.9.43.10) 2025 оны 03 сарын 13

одоо өмнөговь тэр чигээрээ хужаагаар дүүрэх нь дээ..яанадаа энэ төрд гарсан хүмүүс ер нь монгол хүмүүс мөн боловуу гэж эргэлзхэд хүрч байна..

1  |  0
Top