УИХ-ын гишүүн, УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн ахлагч Т.Аюурсайхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс дэмжлэг хүсэж, энэ сарын 06-ны өдөр албан үүрэг өгүүлэх тухай бичиг хүргүүллээ.
Албан бичигт: Швейцарын Холбооны Улсаас ирүүлсэн албан тоотоос харахад Монгол Улсын Засгийн газар “Хамтын ажиллагаагүй улсуудын хар жагсаалт”-ыг баталсан гэсэн ташаа ойлголттой байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулснаас хойш нэг жил хагасын хугацаа өнгөрсөн боловч уг хуулийн зохицуулалтын талаар Швейцар болон гадаадын бусад улсад туйлын ташаа ойлголт төрүүлж албан үүргээ хангалтгүй биелүүлж байгаа Засгийн газрын зарим гишүүдэд харамсаж байна. Тус хуулийн зохицуулалтын талаарх ташаа ойлголтыг нэн даруй залруулж, Монгол Улсын дотоод дахь агуулга, ач холбогдлыг болон Татварын суурийг багасгаж, ашиг шилжүүлэхийн эсрэг хөтөлбөр, мөнгө угаах татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын хамтын ажиллагааны зорилтуудтай нийцсэн болохыг Швейцар болон бусад улсад ойлгуулах албан үүргийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт өгнө үү хэмээжээ.
Тэрбээр Швейцарт мөнгөө нуусан улс төрчидтэй дотооддоо тэмцэх, тэдний эсрэг хуулийн арга хэмжээ авах нь Монгол-Швейцарын найрсаг харилцаанд харшилж байна гэх үндэслэлээр Оффшорын эсрэг зохицуулалт бүхий дээрх хуулийн үйлчлэлээс зарим улсыг хасч, улмаар тэнд мөнгөө нуусан улс төрчдийг аврах ажиллагаа улам эрчимжиж байна гэж үзэж байгаа аж.


ШИГТГЭЭ: УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн тухай товч мэдээлэл
УИХ-ын нэр бүхий гишүүд 2017 оны дөрөвдүгээр сард УИХ дахь оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан. Бүлэгт Т.Аюурсайхан, Б.Баттөмөр, М.Билэгт, Х.Болорчулуун, Д.Ганболд, Ц.Даваасүрэн, А.Сүхбат, А.Ундраа, М.Оюунчимэг, Учрал гэсэн УИХ-ын 10 гишүүн байдаг.
Энэхүү бүлэг нь хуулийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, оффшорт нэр холбогдсон улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа хүмүүсийг шалгуулах, хэрэв хууль бус хөрөнгө болох нь тогтоогдвол эгүүлэн татах, хуулийн хариуцлага тооцуулах, төрийн удирдах албан тушаалтнуудын ёс зүйг хангах, бизнесийн эрүүл орчныг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх зэргээр ажилладаг юм.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )
Цогтбаатар, Хүрэлбаатар 2 тэнд мөнгөтэй болоод мэдэн будилж байгаа юм. АТГ гэж бас нэг гай байна. Худлаа ярьсан. Одоо энэ тоглоом хийсэн хулгайч нартай хариуцлага тооцох болно шүү гэдгийг үр хүүхдүүдэд нь ойлгуул.
Хүүхэд байхад Хулгайчаа Хулгайчаа гэдэг байж билээ .Офшор хулгайчуудаа.
хэзээ нэгэн цагт улс хариугаа авнаа цаашлаад үр хүүхэдтэй нь бурхан хариуцлага тооцноо санаа зов
Нээрээ өмнөөс нь ичих юм ичээд ч яах билээ төрийн төлөө огтоно боож үхнэ гээч болох юм уу даа
с.жавхлан яагаад байдаггүй билээ ?
Т.Аюурсайхан, Б.Баттөмөр, М.Билэгт, Х.Болорчулуун, Д.Ганболд, Ц.Даваасүрэн, А.Сүхбат, А.Ундраа, М.Оюунчимэг, Учрал
БУСАД 66 НЬ ОФФШОР ДАНСТАЙ ЮМ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЛОО
Offshort bga mongoo bucaan awchirch ulsin tosovt oruulah ajil yu bolowo uuger calin holso nemi
Инээдтэй юм манайх шиг Төр засаг нь Гэмт хэрэгтнээ Өмгөөлж хамгаалдаг Улс орон байдаг болов уу Хөгийн нь ч юмаа даа