Сонгуулийн ерөнхий хороо хүлээлттэй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт болох нөхөн сонгууль тодорхойгүй хугацаанд хойшлоод байгаа юм. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгууль хэзээ, ямар журмаар болох тухайд “Бид УИХ-ын шийдвэр тогтоолыг хүлээж байна” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Учир нь “сонгуульд нэр дэвшигч хэрэв Төрийн албан хаагч бол зургаан сарын өмнө ажлаас чөлөөлөгдсөн байна” гэсэн хуулийн заалтад дөрлүүлээд нөхөн сонгууль хойшилсон юм. Мөнхүү Сонгуулийн ерөнхий хорооноос “Сонгуулийн нэгдсэн хуульд төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдсөн гэсэн нэг л заалт байгаа учраас энэ заалт нөхөн, ээлжит аль алинд нь үйлчлэх ёстой” гэсэн заалт ч байгааг давхар уламжилсан.  

Н.Баатар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top