БЗД-ийн ИТХ-ын дахин сонгуулийн тов өөрчлөгдөж магадгүй

2018 оны 09 сарын 14

Бид өмнө нь Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос шүүхийн шийдвэрт үндэслэн тус дүүргийн 10,19-р тойрогт дахин сонгууль явуулах товыг тогтоосон талаар мэдээлсэн. Тэгвэл сонгуулийн хорооны уг шийдвэрийг эс зөвшөөрч нэр дэвшигч А.Эрдэнэсайхан, Х.Өлзийхорол нар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан аж. Харин Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дахин сонгууль явуулах тухай сонгуулийн хорооны тогтоолыг түдгэлзүүлсэн байна.

Энэ талаар ИТХ-ын дахин сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн намын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллээр "Шүүхийн шийдвэрийг үндэслэн  2018 оны 10-р сарын 27-ны өдөр явагдахаар зарлагдсан дахин сонгуульд улс төрийн намууд хуулийн дагуу, тогтсон хугацаанд оролцохоо илэрхийлсэн. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гэх хэдхэн хүнд Баянзүрх дүүргийн 10, 19-р хорооны иргэд бүтэн 2 жил ямар ч төлөөлөлгүй байж цаашдаа ч төлөөлөх эрх нь хязгаарлагдсаар байх нь огт хамаагүй болж иргэдийн сонгох сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж шүүхэд бүрэн гүйцэд нотлох баримт өгөлгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үл хүндэтгэн шүүхийг хуурч түдгэлзүүлэх шийдвэр гаргуулсан гэж үзэж байна. Түүнчлэн сонгууль будлиантуулж иргэдээс авдаг татварын мөнгийг болон хорооны оршин суугчдын эрхийг ноцтой хохироосон Ардчилсан нам увиагүй үйлдлээ зогсоохыг улс төрийн намууд шаардаж байна." гэв.

Тэгэхээр ирэх сард товлогдсон БЗД-ийн 10, 19-р хорооны ИТХ-ын дахин сонгуулийн тов өөрчлөгдөж магадгүй боллоо.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top