С.Эрдэнийн арга ядсан улс төр үргэлжилсээр

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

Улс төрийн байдал ерөнхийдөө нам жимхэн, багш нарын тэмцлээс үүдэлтэй улс төрийн халуухан өдрүүд үргэлжилнэ гэж тооцоолсон сөрөг хүчнийхэнд цаг үе ямар ч сонирхолгүй болж эхлэв. Учир нь эрх баригчид гурван талт хэлэлцээрийг ном дүрмийн дагуу, өдгөө байгаа эдийн засгийн нөхцөл байдалдаа уялдуулан хийж байгаа нь тэдний урмыг хугалсан бололтой. Сөрөг хүчний төлөвлөж байгаагаар эрх баригч намынхан эдийн засгийн нөхцөл байдлаа умартан багш нарыг аргадан тэвдэж, тэдэнд худлаа амлалт өгч, нийгэм даяар сенсааци дэгдэхээр нь “Цалин нэмэх хөрөнгийн эх үүсвэр чинь хаана байна. Худлаа амлалт өгч байна” гэх зэргээр улс төрийн шоу хийх гэсэн нь ийнхүү талаар боллоо.  

Тиймээс “зүгээр суухаар зүлгэж суу” гэдэг шиг АН-ын бүлгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, “60 тэрбумынхантай хатуу тэмцэнэ” гэсэн амлалтыг нь сануулж, энэ асуудлаар нэн даруй байр сууриа илэрхийлэхийг шаарджээ.

Уг нь “60 тэрбум”-ынхан гэх бүлэглэлтэй өнөөдрийг хүртэл тэмцсээр байгааг иргэд олон нийт мэдэж буй. Тус бүлэглэлтэй тэмцэх, тэдний улайлгах эхний алхам бол ээлжит бус чуулган байсан ч бүлэглэлийнхэн элдэв аргаар булзсаар байгаад өдгөө ээлжит чуулган хуралдах цаг хаяанд иржээ. Үүнээс харвал С.Эрдэнийн арга ядсан улс төр үргэлжилсэн ч байнга л хад мөргөсөөр.  

Н.Баатар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаха(202.179.31.59) 2018 оны 09 сарын 15

60 тэрбумынханыг та нар яаж чадахгүй шүү дээ. Худлаа хоосон орилж чарлаад дуусаа. Бид 60 биш 600 тэрбумтангуудтай болноо.

0  |  0
Эр хүн(103.10.21.93) 2018 оны 09 сарын 15

Коммунизм мандтугай гээд 60 тэрбуитнуудаа магтаач

0  |  0
иргэн(202.9.40.250) 2018 оны 09 сарын 14

Эрдэнийг даргаар тавьсан ан хөөрхий

0  |  0
иргэн(202.9.42.139) 2018 оны 09 сарын 14

Амилсан бах гэж нэг ийм амтан бий болж.

0  |  0
иргэн(202.9.42.139) 2018 оны 09 сарын 14

Хөөрхийдөө ямар байсан улсыг.ямар байсан эдийн засгыг ямар болгож алсанаа мэдэж байж юу ярьж байна вэ.Ингээд ирхээр нь өвчэй мэдрэл муутай орон гаран хүн гэдэг нь мэдэгдэх юм

0  |  0
Зочин(103.9.90.131) 2018 оны 09 сарын 14

Мэлхий царайлсан хар новш. Мэдэх юм байхгүй хор найруулж хов хутгаж л байг.

0  |  0
иргэн(202.179.24.81) 2018 оны 09 сарын 14

үгүй яахав Огт дуугүй сууцгааснаас Худлаа үнэн ч гэсэн хааяа даа Цөөнхи ч гэсэн Байгаа гэдгээ сануулж Пөн пөн сууж байхад яахав

0  |  0
Ээраа(103.10.21.93) 2018 оны 09 сарын 14

Бөгс долоогч Баатар эрхмийн хувийн дүгнэлт үү.

0  |  0
Top