Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 14

Өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж, ирэх 2019 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барихаар хэлэлцэж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувьд ийнхүү төсвийн анхны төсөөллөө хийж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, 2020-2021 оны төсвийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.

Төсвийн тухай хуулиар бол Засгийн газраас төсвийн төслийг арваннэгдүгээр сарын 1-ний өмнө УИХ-д өргөн барих хуультай. Тиймээс ийнхүү анхныхаа хэлэлцүүлгийг эртлэн хэлэлцэж байгаа нь энэ аж.

Учир нь эдийн засгийн хямралтай үед үргүй зардлыг багасгах, нийгмийн аль салбарт төсөв илүү байна, хаана нь бага байгаа зэрэг олон тал дээр нягтлан үзэх юм байна.

Н.Баатар   

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top