Ээлжит бус хүлээсээр ээлжит чуулгантай золгох нь

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 17

Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын 26 гишүүн 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэж үзэн, гарын үсгээ зураад ч зун намрын сарыг барлаа. Тэр бүү хэл Ерөнхийлөгч Х.Баттулга ээлжит бус чуулганыг 60 тэрбумын асуудлаар зарлан хуралдуулахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж ташуур өгөөд ч хөдөлсөнгүй.

Ямартай ч УИХ-ын 26 гишүүн, Ерөнхийлөгчийн шаардлагыг М.Энхболд үл ойшоов. Гишүүдийн ярьж байгаагаар бол ингэснээр Үндсэн хуулийн хоёр зөрчил яг бодитойгоор үүсчихсэн гэх. УИХ-ын дарга М.Энхболд өөрийнх нь 60 тэрбумын асуудлыг ярина гэхээр булзайруулж, цаг хожоод яваад байна гэх ч хүмүүс бий. Саяхан АН-ын дарга энэ талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан, тэгвэл Төрийн бус байгууллагуудаас АН-тай хамтран ээлжит бус чуулган хуралдуулж “60 тэрбум”-ын асуудлаар асуулга явуулна хэмээн мэдэгджээ. Хэдийгээр байдал ийм байгаа ч ээлжит бус чуулган хуралдуулах гэсээр байтал ээлжит чуулган ирэх аравдугаар сарын 5-ны өдөр эхлэх гэж байна.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top