Сүхбаатар аймаг МАН-ын Үүр: Нас барсан Засаг дарга архи хэрэглээгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 19

Өнөө өглөөний цахим мэдээлэлд “Баруун-Урт хотноо Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны 24 дүгээр бага хурал болж, үүрийн гишүүд архидасны улмаас нэг нь амиа алджээ” гэсэн утга бүхий мэдээлэл цацагдсан. Тиймээс бид бодит байдлыг тодруулахаар Сүхбаатар аймгийн МАН-ын үүр рүү холбогдлоо.

Харин тэд “амиа алдсан Багийн Засаг дарга Б нь МАН-ын үүрийн хуралдаанд оролцохоор олон километр зам туулж ирээд олон цаг хуралдсан учраас зүрхэнд нь ачаалал өгч, улмаар эмнэлгийн тусламж авсан ч нас барсан” гэдгийг хэллээ. Талийгаач Б нь зүрхний хууч өвчтэй ахимаг насны хүн учраас урт зам, удаан цагийн хурлын ачааллыг даагаагүй гэдгийг ч онцолсон.

Түүнээс бус цахим сайтуудаар мэдээлж байгаа шиг “архидалт болоогүй, тэр хүн архи хэрэглээгүй, энэ мэт хүний жам ёсны үйлийг хүртэл улстөржүүлэхгүй баймаар юм” хэмээлээ. Дашрамд дурдахад Сүхбаатар аймгийн МАН-ын үүрийн даргаар Ш.Лхамсүрэн сонгогдоод байгаа учраас түүнтэй өрсөлдсөн өрсөлдөгчдийн дундаас ийм мэдээлэл цацаж байхыг үгүйсгэхгүй хэмээн хөндлөнгийн эх сурвалж хэллээ.

Н.Баатар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.124.21) 2018 оны 09 сарын 19

архи уусан шдээ

0  |  0
Top