Ж.Ганбаатар: Энэ маргаан том асуудал биш

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал үргэлжилж байна. Бага хурлын үеэр Баянгол дүүрэг /БГД/-ийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас тодруулга авсан юм.

 

-Нийслэлийн МАН-ын Бага хурлын уур амьсгал ширүүн өрнөж байна. Та Бага хурлын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Би БГД-ийн МАН-ын хорооны даргын хувиар хуралд оролцож байна. Энэ хурал болно гэж зарлагдаад жил гаруйн хугацаа өнгөрсөн. Ер нь сүүлийн хоёр жилд нийслэлийн МАН-ын хорооноос явуулж байгаа бодлого чиглэл нь дүүрэг рүүгээ наалдахгүй, хөндийрсэн байдалтай явж ирсэн. Жирийн намын гишүүдийн суурьтай биш дарга суурьтай болсон нь өнөөдрийн Бага хурал дээрээс харагдаж байна.

Манай намын үүрүүдийн хурал шударга болдог. Яг жирийн гишүүдийн дунд ахмад гишүүд их байдаг. Ахмад гишүүд бол нийслэлийн МАН-ын хорооны даргыг зөв хүнээр сонгоорой гэж захисан. Тэгэхээр энэ хурал дээр намын хорооны гишүүдээ сонгоод намын хороо нь даргаа сонгоно гэсэн дүрмийн шинэчлэлээр бамбай хийж байгаа нь надад таалагдахгүй байгаа. Бага хурлын гишүүд болон Бага хурал нь өөрөө эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэр гаргаасай гэж хүсч байна.

-БГД-ийн намын хороонд мандатын маргаан гарсан байна?

-Нэг л үүрийн асуудал юм. БГД даяараа 23 үүртэй. Нэг үүр нь ирц хүрсэн, хүрээгүй гэсэн маргаан гарсан юм. Энэ бол том асуудал биш.

-Нийслэлийн МАН-ын хорооны даргад С.Батболд, Д.Сумъяабазар хоёр өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Та хэнийг нь дэмжих вэ?

-Өчигдөр Удирдах зөвлөлийн хурал болсон. Хурлаас 9:7-ын харьцаагаар С.Батболд дарга ялсан.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.226) 2018 оны 09 сарын 21

С. Батболдоос ажил хийнэ гэж санахад хүнддээ. Арай залуу юм Сумьяабазар нь арай дээр дэээ

0  |  0
иргэн (103.9.90.53) 2018 оны 09 сарын 21

Ж.Ганбаатар гишүүн сая өгсөн ярилцлаганадаа Би Сумьяабазар гишүүнийг дэмжиж байна гэж хэлсэн шүү дээ яагаад худал мэдээлэл нийтэд түгээнэ вэ, хөөрхийлөлтэй 60 тербумынхан

0  |  0
Top