Н.Учрал:Манай улс хоёр Ерөнхий сайдтай юм шиг явж ирлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 28

УИХ-ын гишүүн Н.Учралтай ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд зүй ёсоор буй "Үндсэн хуулийн өөрчлөлт"-ийн талаар ярилцлаа.

-УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан эхлэх гэж байна. Чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд “Үндсэн хуулийн өөрчлөлт”, “Улс төрийн намуудын тухай хууль” багтсан байна. Таны хувьд “Үндсэн хуулийн өөрчлөлт”-ийн талаар ямар бодолтой вэ?

-Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх цаг нь аль эрт болсон гэж үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд удаа дараа хэлэлцүүлэг явж, зөвлөлдөх санал асуулга ч олон явагдсан. Энэ хэрээр мэдээ мэдээлэл судалгааны хувьд ч хангалттай бүрдсэн байх ёстой. Иймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралтай хийж байж цааш “Улс төрийн намуудын тухай хууль”, “Сонгуулийн тухай хууль”-ийг дагуулж гаргавал системийн хувьд зөв болох юм. Ингэхгүй бол хуулиудыг хэлэлцэн батлах гэхээр Үндсэн хуулиа зөрчсөн асуудал дэгддэг. Одоо ч маргаантай асуудал байсаар байгааг бид харж байна.  

-Үндсэн хуулийн өөрчлөлтөд ямар ямар өөрчлөлт хийх шаардлага байна вэ. Энэ тал дээр таны байр суурь?

-Юуны өмнө засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийг тодорхой болгох хэрэгтэй. “Хот тосгоны эрх зүйн байдал”-ыг маш тодохой болгох. Мөн Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч гэсэн гурван институцийг бие биенээсээ хараат бус байх, бие даасан эрх мэдлийг нь хэрэгжүүлэх боломж олгох шаардлагатай. УИХ нь илүү мэргэшсэн талдаа хуулиа баталдаг, хууль тогтоох бүрэн эрхээ тэгш хэрэгжүүлж, томилгооноос хол байх ёстой гэж үзэж байгаа. Ерөөсөө УИХ томилгоо хийдэг байдлыг хязгаарлах, бүр зогсоомоор байна. Засгийн газар нь кабинетын зарчмаар ажиллаж аль ч үед дангаараа асуудлаа шийддээд явдаг байх үүднээс Ерөнхий сайддаа илүү их эрх мэдлийг төвлөрүүлэх шаардлага бий. Өнөөдөр бол бүх зүйлийг УИХ-аар оруулж байгаа болохоор Хууль тогтоох дээд байгууллага маань хуулиа тогтоох бус илүү эрх мэдэл, томилгоонд оролцож, зарим талдаа Гүйцэтгэх засаглалын эрх мэдэлд ч хутгалдан орж байгаа нь буруу явж байгаагийн нэг шинж.

-Ерөнхийлөгчийн хувьд?

-Манай төрийн эрх мэдлийн хуваарилалтад Ерөнхийлөгч нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг, гэтэл манай улс хоёр Ерөнхий сайдтай юм шиг явж ирлээ. Төрийн эрх мэдлийн хараат бус байх зарчмыг тодорхой болгочихвол, бодлогоо ч тодорхой болгоё гэсэн байр суурьтай байна.

-Засаг захиргааны хувьд ч баригдмал, тэдэнд эрх мэдэл ч алга гэсэн зүйлийг ярьдаг. Энэ талаар?

-"Засаг захиргааны нэгжийн тухай хууль"-иа тодорхой болгох зүй ёсны шаардлага бий. Ингэснээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудад илүү ажлаа хийх боломжийг олгох, төсөв мөнгөө өөртөө төвлөрүүлдэг, орон нутгийн Иргэдийн хурлаасаа батласан төсвийг өөрсдөө хуваарилдаг боломжийг бүрдүүлэх нь чухал. Тэгэхгүй бол өнөөдөр 320 мянган хүнтэй дүүрэг сумын статустайгаар ажиллаад цаашид ямар ч үр дүнд хүрэхгүй. Татвар мөнгөө дүүргийн хэмжээнд өөрсдөө зохицуулаад хаана ямар шаардлага байна, түүнд төсөв хөрөнгөө өөрсдөө захиран зарцуулаад явахгүй бол болохгүй. Нийслэл гэдэг өөр ойлголт, хот тосгон гэдэг нь бас нэг өөр ойлголт. Одоогийн Үндсэн хуулинд бид нийслэл хот хоёрыг ялгаж зааглаж өгч чадаагүй. Тэгэхээр “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль” гарах ёстой. Гэвч эхлээд Үндсэн хуулиа өөрчилж байж энэ бүхнийг өөрчлөхгүй бол Үндсэн хуулиа зөрчих гээд байгаа юм. Ерөөсөө “Сонгуулийн тухай хууль” ч бай, “Улс төрийн намуудын тухай хууль” ч бай, бусад хууль ч бай УИХ-аар хэлэлцэх ёстой асуудлын дараалалд байгаа бүх хуулиуд Үндсэн хуулиа хэлэлцэж батласны дараа  ярих ёстой асуудал. Үндсэн хуулийн асуудлаа шийдээгүй цагт энэ бүхнийг хэлэлцэж болохгүй.

-Таны хувьд дээр яригдаж байгаа хуулийн төслүүдэд гар бие оролцож байгаа юу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, “Улс төрийн намуудын тухай хууль”-ийн ажлын хэсэгт байгаа.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.181.31) 2025 оны 03 сарын 13

ҮНДСЭН ХУУЛИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ИРГЭДДЭЭ ДААТГААД УИХ ТАРАХ НЬ ЗӨВ. ӨМНӨ НЬ ДӨРӨВ ТАВАН УДАА ҮНДСЭН ХУУЛЬ БАТАЛСАН МАН ЧАДАХГҮЙ ГЭДЭГ НЬ ТЭНЭГ ХҮНД Ч ОЙЛГОГДОНО

1  |  0
z(122.201.31.153) 2025 оны 03 сарын 13

NOTLOH BARIMTAAR HOTIIG STATISIIG BATALDAG TSAASGUI HUUL GEJ BAIHGUI

1  |  0
Сүлд(66.181.189.218) 2025 оны 03 сарын 13

Лагерийн доктор минь лаагаа асаагаад дуугүй ном унш хаха

1  |  0
БМ(202.126.89.175) 2025 оны 03 сарын 13

Зөв ярьж байна.

1  |  0
ХАН ХЭНТИЙН АХ НЬ(202.9.42.30) 2025 оны 03 сарын 13

УЧРАЛ ОДООХОНДОО ЮУ Ч МЭДЭХГУЙ ОМГОЛОН ЗАЛУУ ШYY ДЭЭ!!!!! ЗАЛУУЧУУД МАШ ИХ ТЕЕРЕГДЕЛ ДУНД БАЙГАА!!! БУСДЫГ НЬ ОРХИЕ

1  |  0
zochin(64.119.17.125) 2025 оны 03 сарын 13

TEMEG HUNII DUUGAI N SURTEI GEDEG MINII BOLOOR HURELSUH ZORIGTOIGOOR GAZRIIN TOSNII UILDVERIIN SHAVIIG TAVIJ BNA OMNOH ERONHII SAIDUUD SHAHAAND ORSON YUMUU GEH BODOL TORJ BNA

1  |  0
zochin(66.181.160.62) 2025 оны 03 сарын 13

Dajgvi uls turch shvv

1  |  0
Top