Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн 3500 гаруй ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тэрбээр сүүлийн долоон жил ахмадын баярыг дүүргийнхээ иргэдтэй тэмдэглэж байгаа юм. Хүндэтгэлийн энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн 3500 ахмад хамрагддаг байна.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар арга хэмжээг нээж, үг хэлэхдээ "Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд Та бүхэндээ Ахмадын баярын мэндийг тохой түшин хүргэж, эрүү энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье" хэмээгээд дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүлж намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомж, санаачилсан ажлуудынхаа тайланг танилцуулсан юм.




Сэтгэгдэл ( 1 )
Монголчууд өнөөдөр ямар хүлцэнгүй хууртаж хуурагдаж болохгүй бүхнийг болгон өөгшүүлж дэмждэг муухан тамиртай хүмүүс болсон нэг ахмадын баяр гэж тэмдэглэдэг нэг луйварчин худалчын гарын бэлэгэнд хууртсан ганц өдөр л зальдуулч даг болоо вэ тэрийгээ жил тойрон хүлээнэ тэгсэн нөгөө үнэ төлбөргүй 6 хоногоо дуурсахгүй энэ нэг өдрийн баяраа өдөр бүр хэрэглэх боломж болгож өх зардал болгуулахгүй эмнэлэг сувилалуудад хөнгөлөлт асрамжийн газар байгуулах гэх мэт зүйлд анхаарал тавихгүй улс төрд хорлон сүйтгэгч хийгчид боллоо