УИХ дахь намын бүлгүүд хуралдана

2018 оны 10 сарын 01

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлж байна. Дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэх юм. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөж, УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Өөрөөр хэлбэл, чуулганы нэгдсэн хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны "А" танхимд хуралдах бол УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордны "Б" танхимд хуралдахаар төлөвлөжээ.

Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top