АН-ынхан ЗТХ-ийн сайдыг яаралтай томилохыг шаардлаа

2018 оны 10 сарын 01

Өнөөдөр /2018.10.01/ нээлтээ хийсэн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх гол сэдэв бол Зам тээврийн хөгжлийн сайдыг томилох тухай асуудал юм. Харин уг асуудал Засгийн газрын тухай хууль зөрчсөн болохыг УИХ дахь АН-ын бүлгээс сануулаад, сайдын асуудлыг УИХ 30 хоногийн дотор хэлэлцэх ёстой гэдэг хуулийн заалт зөрчигдөж байна гэдгийг сануулав.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Зам тээврийн сайдын асуудал хууль зөрчсөн тул олонхийн бүлэг энэ долоо хоногт Засгийн газрын шинэ гишүүнийг өргөн мэдүүлж, хэлэлцэх шаардлагатай” гэсэн юм.


М.Хангал

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(66.181.182.46) 2025 оны 03 сарын 13

АН-хан АЛБАН ТУШААЛ ЭЗЭЛЖ АВАХ ГЭЖ ҮРГЭЛЖ ШУНАСААР ...

1  |  0
зочин(66.181.160.76) 2025 оны 03 сарын 13

өөр ярих юм байдагүй юм байх да. Ядарсан юм яриад байх юм

1  |  0
Top