УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2018.10.01/ нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталж гаргасан. Танай намын бүлэг чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ямар байр суурьтай байна вэ?
-Намрын чуулган бол хариуцлагатай чуулган байх ёстой. Эрх баригчдын амласан амлалт хэдэн хувьтай байгааг бид сануулах ёстой. Бүрэн эрхийн хугацаа талдаа орсон, үндсэндээ ажил хийх ёстой ганцхан жилийн хугацаа байна. Үлдсэн нэг жил сонгуулийн жил байдаг болохоор ямар нэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгддэггүй. Хариуцлагатай жилээ эрх баригчид яаж харж байгаа юм бол. Сая өргөн барьсан 2019 оны төсвийг харж байхад дорвиотой өөрчлөлттүүд харагдахгүй байна. Ялангуяа эдийн засгийн сууриа болгох, олон тулгуурт эдийн засгаа шинэчлэхгүй, нөгөө л уул уурхайн орлого дээрээ тулгуурласан ганц тулгуурт эдийн засагт хамаг ачаагаа үүрүүлсэн хэвээр байна. Хөдөө аж ахуй болон бусад эдийн засгийн тулгууруудыг сэргээх тал дээр зарчмын хувьд ахисан зүйл харагдахгүй байна.
-Шатахуун, ам.долларын ханш өсөлттэй байна. АН-ын зүгээс энэ асуудалд ямар зарчим баримтлах вэ?
-Ам.долларын ханш 2600 төгрөг хүрэх гэж байна. Оны эцэст нөхцөл байдал сайжрах төлөвгүй байна. Шатахууны үнийг өсгөхгүй байж, ам.долларыг инфляцийн төвшинд барих ёстой. Төрийн байгууллагууд нь ажлаа хийхгүй байна. Инфляци руу чиглэсэн мөнгөний бодлого явуулах ёстой байгууллага ажлаа хийж чадахгүй, зөвхөн валютын нөөцөд анхаарлаа хандуулж байгаагийн алдаа нь өнөөдрийн энэ нөхцөл байдал. Ийм байхад хэт олонхоороо хүч түрэлгүй, төсвөө зөв хэлэлцэхгүй бол 2019 оны төсөв сайн төсөв болж чадахгүй. Мөн өр авлага буурсан мэтээр олны тархи угаах ажлыг эрх баригчид хийж байна. Монгол Улсын гадаад өр 27.5 тэрбум ам.доллар хэвээр байгаа, тэр дотор Засгийн газрын өр өнгөрсөн хоёр жилд 3.5 тэрбум ам.доллараар өссөн. Гадаад өр нь өсөөд байхад дотоод зах зээл дээр төсвийн алдагдлаа нөхсөн үйл ажиллагаагаа өр дарсан мэтээр байнгын улс төрийн зорилгоор илэрхийлж, өнгөрсөн цаг хугацаа, өмнөх Засгийн газар руу буруугаа чихэж, ажиллах зарчим байж болохгүй. Өрийг өрөөр дарахгүй, багш нарын цалинг нэмж чадахгүй хэрнээ оюутнуудад мөнгө олгох тухай 2019 оны төсөв танилцуулахдаа хэлж байсан. Илүү үр дүнтэй ажил хийх байсан ч улс төр харсан, дараа дараагийн сонгууль руу чиглэсэн алхмууд хийж байгаа эрх баригчдыг хуучин арга барилаар ажиллаж байна гэж харж байна.
-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт, Зам тээврийн хөгжлийн сайдыг томилох зэрэг чухал асуудлууд чуулганаас хүлээгдэж байгаа. Энэ асуудал дээр АН-ын бүлэг байр сууриа нэгтгэж, гаргасан уу?
-Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг оновчтой дүгнэлт гэж харахгүй байгаа. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн сонгогчид төлөөлөлтэй байх ёстой. Харамсалтай нь, эрх баригчдад нэр дэвших хүн олдоогүй эсвэл намынх нь рейтинг муу байгаа гэж үзсэн юм уу, өөрсдийн боломж, эрх мэдлээ ашиглан 42-р тойргийн сонгогчдын эрх ашгийг хойш нь тавьж, нөхөн сонгуулийг хойшлуулсан нь байж боломгүй асуудал.
-Ээлжит бус чуулган хуралдах ёстой байсан уу. Ээлжит бус чуулган зарлаагүй нь хууль зөрчсөн үйлдэл болох уу?
-Ерөнхийлөгч сая хэлэхдээ ээлжит бус чуулганыг хуралдуулах хэд хэдэн нөхцөл байсан ч хуралдуулаагүйг сануулж, хурал зохион байгуулаагүй шалтгааныг тайлбарлаж байсан. Одоо энэ асуудлаар УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, хэлэлцэнэ.
Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 8 )
AHынхан үнэн атаархуу хэл амтай хэрүүлчээрээ тэргүүлэх юмаа.Хэнтийхэн бүр арай дэндүү атаач.Сүхбаатар хэнтий 2л бүр ажлыг нь хийлгэхгүй бх юм.
Хэнтийнхэнд төлөөлөл хэрэггүй дээ, бандаашийнхаа лайг эдлээд дараагийн сонгууль хүртэл байж л байг, угаасаа хэнтийнхэн сонголт хийж чаддаггүй, сонгох сонголт ч хязгаарлагдмал газар ш дээ
АН -нхан СУУДЛЫН ТӨЛӨӨ Л ҮХЭХ ГЭЭД БАЙХ, ОЧООД СУУХААРАА ЧАДДАГГҮЙ, ХООСОН АМЛАЛТ Л БАЙДАГ, ХАМАГ САН ХӨМРӨГӨӨ ДАХИН ДАХИН ХООСЛУУЛЛАА. ОДОО БОЛСОН...
ДАРААГИЙН СОНГУУЛИАР ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН ТООГ ЭРС ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ. 100 ЯМААНД 60 УХНА ГЭГЧ БОЛСОН. ТӨРИЙН ДАНХАР БҮТЦЭЭ Ч ЦОМХОН БОЛГООЧ. СУЛЬДААТАЙ ХҮҮХДИЙН БИЕИЙН ХЭЛБЭР ШИГ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ
ZASGIIN GAZART SUDALGAANII AGENTLAG BAIGUULAH SHAARDLAGA TULGARCH BNA
энэ нөхрийн амнаас улс оронд тулгараад байгаа чухал асуудлыг ойлгосон үг гарахгүй ээ тийм болохоор хайран цаг завны гарц тэр энхболдын хурлаа нээж хэлсэн үг энд авилга, нам дамнасан бүлэглэлүүд, эрдэнэтийн асуудал ,төрийнхниий төрийн өмчинд хандаж буй хандлага албан тушаалтны хариуцлага юучиг байхгүй их хурал тарвал таарна бодлогоо тодорхойлж чадахгүй асуудлыг зоригтой шийдэж чадахгүй өрнөөд байгаа ауудлаас айгаад бэргээд байх шалтгаантай байна гэж ойлгогдож байна улс орноо бодох нь №1
Төлөөлөл байгаад ч намынхаа хэдхэн хүний эрх ашгийг бодохоос бусад нь хамаагүй болохоор хэрэггүй. Та бүү санаа зов
Хэнтий аймгийн иргэд бидний эрх зөрчигдөх ёсгүй 42-р тойрог