З.Нарантуяа: Засгийн газар их мөнгөтэй ч ард түмэндээ өгөөжгүй бодлого барьж байна

2018 оны 10 сарын 01

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдрийн /2018.10.01/ хуралдаанаараа өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар улс төрийн дүгнэлт гаргасан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Хэдийгээр гадаад зах зээлд таатай нөхцөл бий болж, өргөтгөсөн санхүүгийн бодлого хэрэгжүүлснээр төсвийн орлого нэмэгдэж байгаа ч Засгийн газарт анхаарах зүйл их байна. Энэ Засгийн газар маш их мөнгөтэй, баян боловч маш үрэлгэн, ард түмэндээ өгөөжгүй бодлого барьж байна. Өнөөдөр айл өрх, аж ахуйн нэгжүүд зөвхөн төгрөгийн ам.доллартай харьцах ханшны өсөлтөөс болоод ам.доллар тутмаас 602 төгрөг алдаж байна. 2016 оны зургадугаар сарын байдлаар 1950 байсан ам.долларын ханш өнөөдөр 2552 төгрөг болсон. 2016 онд 1.2 хувьтай байсан инфляц өнөөдөр 8.8 хувьтай буюу 6.6 хувиар өсчээ. Энэ нь иргэд 10 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан зүйлээ өнөөдөр 16600 төгрөгөөр худалдаж авдаг болсон гэсэн үг. Мөн бензин, шатахууны үнэ ихээр өссөн. АИ92 бензиний үнэ 1530 байсан бол 1820 төгрөг буюу 19 хувиар нэмэгдсэн байна. Дизель түлшний үнэ 30 хувиар өслөө. Тэгэхээр иргэдийн бодит орлогод өгөөжгүй үр дүн гарч байна” гэсэн юм.

Тэрбээр мөн “Эрх баригчид Монгол Улсын гадаад өр буурсан гэж ард түмний тархийг угааж байна” гээд тоон мэдээлэл өгсөн юм. Өнөөдөр Засгийн газрын өр 16.6 их наяд төгрөг байснаа 22.6 их наяд төгрөг болсон. Зургаан их наяд төгрөгөөр өссөн. Монгол Улсын гадаад өр 27.7 тэрбум ам.доллар болж, 3.5 тэрбум ам.доллараар өссөн. Энэ их өр Дотоодын нийт бүтээгдэхүүнийг яаж тооцсоноос шалтгаалж өөр гараад байна” гэсэн юм.

 

М.Хангал

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.21.106.166) 2025 оны 03 сарын 13

МАН болж бна . Мундаг бна. Ажиллаж чадаж улсаа их мөнгөтэй болгожээ. Дуустал идэж, дампуурлын ирмэгт авчирсан нам бас бий шүү.

1  |  0
Аюур(202.9.43.153) 2025 оны 03 сарын 13

Энэ тэнэг авилгаар зөвхөн өөрсдийгөө хоохойлсон бузруудаас улс орон минь ийм болж бид зовж байна.Үр хүүхдүүд минь зээлэнд ороогдон ийм ядуу амьдруулж байгаа шуналтнуудын нүгэл нүдээрээ гараг.

1  |  0
Zochin(202.179.31.38) 2025 оны 03 сарын 13

Ardiin huvisgal yalaad 100 jil boloh gej bhad manai oron shig ard niitiin toloo gesen setgelgyi tor barij bgaa koministuud. Arai dendej bnaa ene zasgiin gazar shig gargaj bgaa huuli shiidver ne budniig yaduuran doroitoh tal ruu chigluulsen , udirdagch nar ne uls orniig moljij bayajij setgeltei bgaa ne uruudan doroitoh shinj aguulj ard tymnii durgyichliig hurgej bna bid eserguutsej bna

1  |  0
Иргэн(202.21.106.136) 2025 оны 03 сарын 13

ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ХҮН ӨШӨӨТЭЙ ГЭЖ... НАРАНТУЯА ГИШҮҮН ШИГ ТАСХИЙТЭЛ ҮНЭНИЙГ ХЭЛЧИХДЭГ ХҮН ХОВОР. ДОР БИЧСЭН КОМЕНТЧИД БҮГД НӨГӨӨ МАН-Н ЗАХИАЛГАТ ГЭРЭЭТ ДОВТЛОГЧИД БАЙХ ШИВ. ТА НАР ҮЙЛЭЭ ҮЗЭЖ ҮСЭЭ ЗУЛГААХ ЦАГ ИРНЭЭ. ҮНЭН ЯЛДАГ ЮМ. АН-Г БУРУУТГАЖ 2020 ОНД ТА НАР ГАРЛАА ЮУ. 2016 ОНООС ХОЙШ АЙМШИГТАЙ УРУУДАЖ БГАА УЛС ОРНОО ХАР НҮГЭЛТНҮҮД ЭЭ.

1  |  0
Болд гэрэл .Т(172.58.35.68) 2025 оны 03 сарын 13

Өрнөөс айгаад байгаа юм бол өөрсдөө мөнгө ол гэж коммуистууд хэлдэг .Харин бүх юм эсрэгэ.Хүслээ гүйцүүлдүүлхийг Ман нам шаардаж байна .Монголын түүхэнд ард түмэн ийм байгаагүй шүү .Ядуу ч гэсэн ард түмнийхээ төлөө амьсгалж байсан билээ. Хүнд амьдрах боломж олгодог нийгэмийг НАРАНТУЯА гишүүн хүсэж байна.Би энэ гишүүнийг танихгүй бас мэдэхгүй .Харин ганцхан юм хэлж чадна.Муу коммунистууд зайлаач гэж хаана ч хэлнэ

1  |  0
76(106.251.113.226) 2025 оны 03 сарын 13

ugaasaa ali ch zasag ni iim l bsan bzde

1  |  0
ИРГЭН(66.181.182.46) 2025 оны 03 сарын 13

ГАДНЫХНЫ БОДЛОГООР УДИРДУУЛДАГ АН УЛСЫН МӨНГИЙГ ХООСОЛДОГ, СОНГУУЛИЙН БЭЛТГЭЛЭЭ ТАСРАЛТГҮЙ ХИЙЖ, БОЛОВСРОЛГҮЙЖҮҮЛЭХ, АРД ИРГЭДИЙН ТАРХИЙГ БУРУУ БУРУУ ТИЙШ ЗАЛАХЫН ТУЛД ЯДУУРУУЛАХ ЁСТОЙ ГЭСЭХ ХАТУУ БОДЛОГО БАРЬДАГ.

1  |  0
zochin(112.72.11.107) 2025 оны 03 сарын 13

Narantuya metiin mongol ulsiin tuluu zub bodoltoi hubi humuusiig songoj uzeh songolt uldlee.nam gebel kobotoor geed butsaad l bugd ergeed endee suuj bn.bas yu ch hiihgui.yagaad ulsiinhaa mungiig iddeg yum be darga naraa tsadaach. odo ene doyor bga nuhduud hereggui.tsuuhun hun bga shu

1  |  0
Зочин(202.9.42.136) 2025 оны 03 сарын 13

Нарантуяа уул нь санаа нь зөв ч ардчилсан нам зи даргаа бодоод элдэв юм хэлэх юм.Ардчилсан намынмшед арай л их хөрөнгө бүтээн байгуулалт нэрээр үргүй зарсан монгол ялна гээд ард түмний мтгэлийг баттулга алдлаа Эрдэнэ гэж баян нийгмийн даатгалд яав бодооч чи эдийн засагч юм бол зөв тооц хэн үрэв хэн нөхөв

1  |  0
Ард(64.119.20.27) 2025 оны 03 сарын 13

Хэн өр тавьж гадаад өрийг ийм болголоо Хэн долларын ханшийг өсгөж хэд байсныг хэд болголоо Хэний ЗГ Чингис бондын зээлээр түүхэнд байгаагүй их мөнгө үрлээ Хэн эрх барьж байхдаа 17%-н өсөлттэй ЭЗ-г 0%-н өсөлттэй болголоо Энэ бүхний хохирогч нь хэн боллоо Энэ бүхий баас балгийг хэн засах гэж чардайж байна. Бид мартаагүй ам аа мэдэж яримаар юм

1  |  0
гондомны гишүүд(59.153.115.220) 2025 оны 03 сарын 13

2020 онд МАНаа дахин мандуулна. Тэнэг үхэр Монголчуудад гондом тараахад л болоо. Хѳдѳѳний нударгаа унжуулсан залуусыг спирт найруулаад шал согтоогоод онгирооход л болоо.

1  |  0
Зочин(202.126.89.252) 2025 оны 03 сарын 13

2012 -2016 оныг хүртэл улсыг, иргэдийг яаж самарсныг бид мартаагүй ээ . Мартах ч үгүй. Ёстой доош нь харуулж байгаад сэгсэрсэн дээ.

1  |  0
зочин(203.91.118.247) 2025 оны 03 сарын 13

Энэ АН-ын луйварчид дандаа худлаа ярьж ард түмнийг доромжилж байх юм, АН эдийн засаг сүйрүүлсэн, граммын эдийн засагт шилжүүлсэн, олон аж ахуйн нэгж хаалгаа барьж олон хүн хоолноосоо салсаныг ард түмэн хэзээ ч мартахгүй шүү,,,

1  |  0
Иргэн(202.9.43.148) 2025 оны 03 сарын 13

Иргэдэд стратегиин ордуудын хувииг заавал хүртээ иргэд үүгээрээ дамжуулж ашиг хүртэж ядаж амьдрал нь дээжилнэ. Ингэхгүй бол хэдэн хулгайчууд хужаа нарттай идэж уух болж байна уу Иргэд нэгдээч амьдрал үр хүүхдүүдиинхээ төлөө нэгдэх цаг нь болж. 2012 оноос хойшхи хүүхдүүдэд хувьцааг нь өгөхииг шаардаж байна. Бүх ордуудад ард иргэдиин хувь хэмжээ байх ёстой байгаа

1  |  0
Зочин(103.26.195.214) 2025 оны 03 сарын 13

Үнэн шүү, нам биш шудрага хүнийг нь дэмжицгээе. Ард түмний кармаг ухдагаа болиочээ

1  |  0
Top