Өнөөдөр /2018.10.02/ УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг 11 цагаас Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хэлэлцэнэ.
Улс орны хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралт буурахгүй байгаа нь гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан хууль тогтоомжуудын уялдаа, хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх үүднээс уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Монгол Улсад гэмт хэрэг гаралтын тоо сүүлийн 10 жилийн хугацаанд тогтмол өсч ирсэн ба гэмт хэргийн улмаас 2014 онд 148.3 тэрбум төгрөгийн хохирол учирч байсан бол 2017 онд 198.1 тэрбум төгрөг болж өссөн, 2017 онд улсын хэмжээнд 32.2 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5.0 мянга буюу 18.7 хувиар өссөн, гэмт хэргийн улмаас 37.2 мянган хүн хохирсноос 4.7 хувийг нь хүүхэд, 48.8 хувийг нь эмэгтэйчүүд эзэлж, гэмт хэргийн улмаас нас барсан хүний тоо өмнөх оноос 500 орчмоор нэмэгдсэн нь гэмт хэргийн учруулж байгаа хохирол, хор уршиг жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.
Байнгын хороодын хуралдааны хуваарь:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

Сэтгэгдэл ( 0 )