БАЙНГЫН ХОРОО: Цэцийн шийдвэрийг хүлээн авахаас татгалзлаа

Админ | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

УИХ-аас өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр 62 дугаар тогтоол гаргаж, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг ирэх оны зургадугаар сард явуулахаар товлоод байсан.

Нөхөн сонгуультай холбогдуулан УИХ-ын 62 дугаар тогтоолыг иргэдийн сонгогдох эрхэд халдсан хэмээн нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэсэн өргөдөл гаргасан билээ.

Уг маргааныг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд “УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн зөрчилтэй” гэсэн дүгнэлт гаргаад буй. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн дээрх шийдвэрийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2010.10.02/ хуралдаанаар хэлэлцээд, гишүүдийн олонхийн саналаар Цэцийн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргалаа.

М.Бүүвэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top