Ц.Нямдорж: Б.Пүрэвдорж оо, чи арай дэндэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 02

УИХ-ын хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2018.10.02/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудалтай холбогдолгүй буюу УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд рүү дайрсан утга бүхий зүйлс хэлсэн юм.

Тодруулбал, “Үндсэн хуулийн цэц үе үеийн эрх баригчдын өнгөн дээр шийдвэр гаргаж ирсэн. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн асуудлаар биш шийдвэр гаргах болсон МАН-ын талаар өнөөдөр ярина. 2016 онд Монголын хүн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо гэж хар пиардаж байгаад МАН сонгуульд ялсан. АН-ын Засгийн газар 3.2 тэрбум ам долларын зээл тавьж ямар ажлуудыг хийснийг ард түмэн мэдэж байгаа. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН-ын Засгийн газар 3.5 тэрбум ам.долларын зээл нэмж, хүн бүрийг 22 сая төгрөгийн өртэй болгочихоод юу хийсэн юм бэ? Юу ч хийгээгүй. Ховд аймагт юу ч хийгээгүй. Ганцхан ширхэг барилга барьсан нь шоронгийн барилга. Хэнтий аймагт яг ижилхэн. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн барилга барьсан гэж байвал Ардын нам эндүүрч байна. Түүнийг чинь 2014 онд эхэлсэн юм. 120 айлын орон сууц ТОСК барьсан. Хэнтий Аймгийн Биндэр, Батширээт суманд хоёр сургууль ашиглалтад орсон нь нэг нь 2013 онд, нөгөө нь 2014 онд ашиглалтад орсон. Ардын намынхан зүгээр л тууз хайчилсан. Тийм учраас та нар ард түмний сонголтын өмнө очиж чадахгүй байна. Хэнтий аймгаас удаа дараа сонгогдсон Ардын намын дарга У.Хүрэлсүх чинь ичсэндээ тэнд очиж чадахгүй байгаа учраас та нар Үндсэн хуулийн цэцтэй нийлээд аргацааж магадгүй. Тиймээс сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг би өргөн барина. Ардын намыг сонгууль, сонголт, ард түмний өмнө үнэлгээ тавиулах цаг нь болсон” гэсэн юм.

Үүний хариуд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “УИХ нөхөн сонгууль явуулъя гээд шийдвэр гаргачихсан биз  дээ. Шийдвэрийг гишүүд санал нэгтэй л гаргасан. Гэтэл өчигдөр Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн мэдэгдэл МАН, АН-гүй л хийцгээж байх юм. Яагаад айх, айхгүйн тухай асуудал, Цэцийн гишүүд МАН-д үйлчилдэг асуудал яриад эхлэв ээ. Жаахан цадигтай баймаар байна. Залуучууд та нар арай дэндэж байгаа юм биш үү? Юм ярилгүй л яахав. Баримттай ярь л даа.

Энэ Сонгуулийн хуулийг Р.Бурмаагийн хууль гэдэг юм. АН-ын үед баталсан. Наад хуулийг чинь батлагдаж байхад би эсэргүүцээд ярилцлага өгөөд явж байсан. Энэ хуулиар л төрийн албан хаагчдад хориг тогтоосон шүү дээ. Одоо юугаа яриад байгаа юм. Би эзэнтэй, нэртэй юм ярьж байна. Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн сонгууль гээд гурван өөр сонгуулийг хүчээр нэгтгэчихсэн. Одоо үүнийгээ л засах хэрэгтэй.

Чин үнэнийг хэлэхэд өмнө нь эрх барьж байсан нөхдүүд өөрсдөдөө улс төрийн давуу эрх олгох гэж хийцгээсэн шүү дээ. Тиймээс жаахан цадигтай байвал яасан юм бэ?

Д.Лүндээжанцан гишүүн Цэц дээр УИХ-ын шийдвэрийг хамгаалсаар байгаад ирж байхад захиалчихлаа гээд гүтгээд эхлэх юм. Арай дэндэж байна, Б.Пүрэвдорж оо, чи. Чам шиг юмыг зөндөө үзсэн, би. Бүр 300, 400-гаар нь үзсэн. Хэмжээ хязгаар, ёс жудаг, нас намба, төрийн хүний яриа гэж байдаг юм шүү. Б.Пүрэвдорж оо, чи жаахан даруухан байж үз. Чи хэн болоод УИХ-д орж ирчихээд бүхнийг мэдээд, бүхнийг шийдээд байгаа юм. Шүүмжилж болно. Гэхдээ үнэн юм ярь. Цэцийг Ардын нам томилсон юм уу? Цэцийн хамгийн сүүлийн гурван гишүүнийг хэн оруулж ирсэн билээ. Та нар дэмжээд л гүйж явсан. Цэцийн гишүүдийг гүтгэдгээ больж үз. Гэрчүүд нь энд сууж байхад гүтгээд байхаар байж ядаад байна” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Үндсэн хуулийн цэцийн сүүлд нэмэгдсэн гурван гишүүний хоёрыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга, нэгийг нь өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн саналаар томилсон хэмээн байнгын хорооны гишүүд хэлж байв.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mi(66.181.161.1) 2025 оны 03 сарын 13

za shaagaarai, ZGiin ded solongoog xen oruulj irsen genee

1  |  0
Зориг(103.212.118.242) 2025 оны 03 сарын 13

Пүрэвдорж чиний хажууд шударга хүүхэд шүү Нямка минь ээ. Насаараа төр зайдалчихахаад, Хууль зүйн сайд насаараа хийчихээд чухам юу шийдсэн хүн бэ та.

1  |  0
Хэнтий(202.70.44.116) 2025 оны 03 сарын 13

Энэ пүрэвдорж гэж тэнэг мал зүгээр дуугүй суу. Нусаа арчиж чадахгүйхэвтэж баййж, юун улс төр... Ха ха ха

1  |  0
Хэнтий(182.160.38.241) 2025 оны 03 сарын 13

Нөхөн сонгууль явуулхаас их айж байна даа энэ нөхөр.Ном дүрмээр нь хийхгүй луйвар хийх гэж оролдож байх юм.

1  |  0
zochin(64.119.21.41) 2025 оны 03 сарын 13

hyatadiin tagnuull uls orniig hutgan uimuulahad ih uureg rolitoi hun shig sanagddag zovhon erdenet ,zorig geheer l nud ni sergeed hevleliin hural zarlaad guideg hun de

1  |  0
Mm(172.58.139.113) 2025 оны 03 сарын 13

An yavsan gazar balagtai

1  |  0
Хаха(66.181.161.11) 2025 оны 03 сарын 13

Тэнэг Пүүжээ шүү дээ...юу ч мэдэхгүй

1  |  0
Гөлөг(103.10.21.105) 2025 оны 03 сарын 13

Пүдо Хлвд нутгаас төрсөн мундаг залуу. Ард Аюушигй төрүүлсэн газар шүү дээ. Үнэний өмнөмөн ч их гөлөлзөх юмдаа.......

1  |  0
Гөлөг(103.10.21.105) 2025 оны 03 сарын 13

Пүдо Хлвд нутгаас төрсөн мундаг залуу. Ард Аюушигй төрүүлсэн газар шүү дээ. Үнэний өмнөмөн ч их гөлөлзөх юмдаа.......

1  |  0
20,,,ОНД МАН АНЫГ БУ(150.129.143.34) 2025 оны 03 сарын 13

НӨХӨН СОНГУУЛИЙГ ЯВУУЛАХ ЁСТОЙ АРД ТҮМЭН ХЭНТИЙЧҮҮД Ч ШААРДАЖ БНА АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА ХУУЛЬ БУСААР ЛУЙВАРААР ТӨРД ГАРСАН ЛУЙВАРЧИД ҮХЦ СЕХ УИХ БҮЛЭГ ГАРУУД ТОХИРОО ХИЙСЭН ИЛТ БАЙДАГ ЮМ ШДЭЭ ! 20,,,,,,ОНД МАН АН-ЫГ ЖИНХЭН БУЛШЛАХ АВСЛАХ БОЛНО МОНГОЛЫН АРД ТҮМЭН БИД ХАРЖ Л БАЙ ХОХИНО БОЛНО НӨХӨН СОНГУУЛИЙГ ЯВУУЛ!!!

1  |  0
Иргэн(122.201.24.42) 2025 оны 03 сарын 13

Пүрэвдорж лав хуулийн боловсролгүй хүн байна. Ямар мэргэжилтэй юм бол? Хоосон барьцгүй ярьдаг ийм хүмүүсийг дахиж битгий энэ өндөр сэнтийд залаарай!!!!

1  |  0
Top