УИХ-ын Төсвийн байнгын хороо ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томиллоо. Учир нь, өнгөрсөн онд УИХ-ын 83 дугаар тогтоолоор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрмийг баталсан байдаг. Энэ хүрээнд тус зөвлөлийн гишүүдийг дөнгөж сая УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, томиллоо.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулах болсон шалтгаан нь төсвийн тогтворгүй байдалтай холбоотой юм. Энэхүү зөвлөл нь зөвхөн дүгнэлт гаргаж, зөвлөмж хүргүүлэх үүрэгтэй аж. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм. Тодруулбал, Засгийн газраас Ш.Гунгаадорж, Э.Бямбажав, Монголбанкнаас Б.Баярдаваа, А.Энхжин, Төсвийн байнгын хорооноос Э.Даваасамбуу, Ё.Мөнхбаатар нарыг нэр дэвшүүлж томилсон бол хараат бус гишүүнээр Г.Алтанзаяа, Д.Сувдмаа, Ө.Эрдэнэбаяр нарыг томиллоо.
Б.ЭРХЭС
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )