Д.Эрдэнэбат: Цэц төрийн албан хаагчдын улстөржилтийг дэмжсэн шийдвэр гаргаж болохгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2018.10.03/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авч болохгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Тэрбээр “Нэг хүний эрх чөлөөг эдлүүлэхийн тулд нийт хүмүүсийн эрх чөлөөг хязгаарлаж болохгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчим зөрчигдсөн. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй. Төрийн албаны улс төржилтийн тухай олон жил ярьж байгаа ч шийдэл алга. Төрийн албан хаагч жирийн иргэнтэй ижил биш. Төрийн төлөө шударгаар зүтгэнэ, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө ажиллана гэж тангараг өргөчихөөд жирийн иргэнтэй өөрийгөө адилтгаж улс төрийн асуудал руу ороод, түүнийг нь Үндсэн хуулийн цэц зөвшөөрч байгаа нь туйлын буруу. Ер нь цаашдаа Үндсэн хууль болон Сонгуулийн хуульдаа нарийн авч үзэхгүй бол төрийн албаны улс төржилт зогсохгүй юм байна. Үндсэн хууль болон бусад хуульд төрийн албан хаагч сонгогдох эрхээ эдлэх юм бол жирийн иргэн бол. Дахин төрийн албанд орох эрхгүй болно. Тэгээд улс төрийн сонгож байгаа бол сонгогдоод явах эрх чинь нээлттэй гэдгийг эрх зүйн хувьд хуульчилж өгөх хэрэгтэй. ЗТХЯ-ны төрийн хариуцлагатай албан хаагч нар бие биеийнхээ амийг ажлын байран дээрээ хөнөөсөн явдал бол төрийн албан хаагчдын улс төржилтөөс үүдсэн маш том жишээ. Тэгтэл үүнийг баталгаажуулж байгаа юм шиг Үндсэн хуулийн цэц 10 гаруй мянган иргэний сонгох эрхийг хязгаарлаад, нэг төрийн албан хаагчийн төлөө улс төрийн шийдвэр гаргадаг нь буруу” гэсэн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монголмаа(173.245.54.31) 2018 оны 10 сарын 04

АН-хан энэ хэдэн жил худлаа ингэж үнэнч царайлж ард түмэндээ хайртай болж харагдаж байгаад 2020 оны сонгуулиар төр гарна гэж бодоод ингээд байх шиг байна. Аймшгийн царайтай худалч хулгайчаа ингэж битгий жүжүиг тавиад бай. та нарыг ард түмэн дахин сонгохгүй. танай засгийн газрын үед ард түмний амьдрал хэрхэн доошоо орж байсныг бид мартаагүй байна. танай намаас сохор азаар сонгогдсон эрдэнэ чи мэтийн хувалзнууд дахин гарах боломгүй шүү амаа татаж хирээ мэдэж бай

0  |  0
hylgaich nar aa!!(148.60.92.227) 2018 оны 10 сарын 03

Erdenebat aa!!!tanai nam bol bylslagdah zailsgyi nam!!!ta nar anhnaasaa sohor dogolon ed herengegyi manuuhainuud baisan biz dee!!garch ireed l hylgai hiisen tanai namiihan zasagt garaad Chedenbal dargiin geriig yhaj altan mengen ayagnyydiig ni abch echneen techneen nomuudiig ynet zuilsiig ni hylgailsan nam!daraa ni ZORIG-iig alsan chini tanai namiin zahialga baisan odoo ch todorhoi bolson hylgaich naraa geh saihan baidag biz dee!!tanai namd ardyyd talarhahaan hediin baisaniig oilgohgyi bna uu?Dylii dymbe orgioson hylgaich nar aa!!Elbegdorjoosoo ehlmeed tanai namd hen naidah be?MAN-tai hyibaldh

0  |  0
Top