МАН-ын Удирдах зөвлөл 14:00 цагт хуралдана

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

МАН-ын Удирдах зөвлөл 14:00 цагаас хуралдах тов гарчээ. Уг хурлаар ЗТХ-ийн дараагийн сайдад нэр дэвшигчийг тодруулж, УИХ дахь бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ё.Баатарбилэг нарын нэрс яригдаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүтгүүлж байгаа бол Ё.Баатарбилэг гишүүнийг УИХ-ын дарга М.Энхболдын талаас зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Дашрамд дурдахад, УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.04/ хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүдийн 76,2 хувийн саналаар дэмжсэн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ГИШҮҮД(122.201.25.58) 2018 оны 10 сарын 04

содбаатар болуул яаанааа харах царайны хулхи байсан газараа үр өгөөж муутай хэрэггүй

0  |  0
ЗОЧИН(122.201.25.58) 2018 оны 10 сарын 04

СОДБААТАР Л БИТИЙ БОЛООСОЙ

0  |  0
Hjlkh(162.158.178.201) 2018 оны 10 сарын 04

Baatarbileg, sodbaatar, ntr said bolohoor mongol iim bh ni argagui shde

0  |  0
Top