ШУУРХАЙ: Удирдах зөвлөл Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад дэмжлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2018.10.04/ 14:00 цагаас Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж, Зам тээврийн хөгжлийн /ЗТХ/ дараагийн сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцлээ. Ингээд Удирдах зөвлөлийн олонхийн саналаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдад нэр дэвшүүлэхээр тохиролцож, шийдвэр гаргав.

Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг одоо УИХ дахь намын бүлгээр хэлэлцэн, УИХ-ын гишүүд байр сууриа нэгтгэх учиртай. Улмаар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар оруулж, баталгаажуулах юм.

ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ё.Баатарбилэг нар өрсөлдсөнөөс ийнхүү Я.Содбаатар гишүүн олонхийн санал авчээ. УИХ-ын гишүүн Я.Содбаатар нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа билээ.

 ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1992 он: Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль төгссөн.
1997 он: "Улаанбаатар" их сургуулийг Физикч-инженер мэргэжлээр төгссөн.
2004 он: Удирдлагын академи дүүргэсэн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1999 онд: ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга
2010-2012 онд Монгол ардын намын Нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн


М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
muusain hylgaich nar(141.101.88.124) 2018 оны 10 сарын 04

sine hylgaichiig tomiloh yy?...Haa baina ter tor nertei luibar chini!23 terbym erend oruulsan luibarchin tor hylgaich naraa sineer songoh ni ene yy?...

0  |  0
Top