Я.Содбаатар: Намаас улс төрийн даалгавар өглөө гэж ойлгож байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 04

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2018.10.04/ Зам, тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Содбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Үүнтэй холбогдуулан түүний байр суурийг сонсоход “Монгол Улсын хууль тогтоомжийн болон Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдад миний нэрийг дэвшүүллээ. Үүнийг Монгол Ардын намаас өгсөн улс төрийн даалгавар гэж ойлгож байна. Маш хариуцлагатай салбар. Таван ч салбарыг хамаардаг яам. Амаргүй цаг үед төрийн ажлын ачаа үүрэх даалгавар ирлээ. Одоо УИХ шийдвэрээ гаргана. Зөвхөн зам, тээврийн салбар биш төрийн албанд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий. УИХ-аас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Монголын төрийн  босго өндөр, хариуцлагатай байх ёстой гэж үзэж байна" гэлээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мал(202.9.42.48) 2018 оны 10 сарын 05

Чадах уу малаа

0  |  0
Top