Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар нэр дэвшүүлэх тухай Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар нэр дэвшүүлэх шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэн 100 хувийн саналаар нэр дэвшүүлэх шийдвэр гаргаад байгаа.

Одоо шинэ сайдыг нэр дэвшүүлэх асуудал хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгтэй зөвшилцөх учиртай.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай Ерөнхий сайдаас тавьсан саналыг түүнтэй зөвшилцөнө" гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд оруулах өөрчлөлтийн тухай саналаа Ерөнхийлөгчид бичгээр танилцуулан түүний саналыг бичгээр авна хэмээн заасан байдаг.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top