Я.Содбаатар: Өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Я.Содбаатар гишүүнээс асуулт асууж, хариулт авч байна.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Та сайдаар томилогдсоноор авто зам, төмөр замд ямар бодлого барьж ажиллах вэ? Хоёр хөрш маань идэвхтэй ажиллаад байгаа нь харагддаг. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг хэзээ ашиглалтад оруулах вэ? Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад мөн ямар ажил хийх вэ” хэмээн асуусан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар хариулахдаа “Салбарын хүмүүсийн мэдээллээр шинэ нисэх онгоцны буудлыг ирэх тавдугаар сард нээлтээ хийхээр шахаж ажиллаж байгаа юм билээ. Монгол Улсын талаас гурван барилга байгууламж барих ажил хийгдэж байгаа. Цаашдаа нисэх буудлын менежментийн асуудлыг япончуудтай гэрээлэх ёстой. Мөн “Нэг бүс нэг зам”, эдийн засгийн коридорын асуудлыг бид их ярьж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсад долоон чиглэлийн төмөр зам барих асуудал байгаа. Ажлыг эхлүүлж яаралтай хэрэгжүүлэх шаардлага бий. Авто замын хувьд Налайх, Дарханы замыг нэн даруй гүйцэтгэх хэрэгтэй. Налайхын замыг ирэх онд Хятадын хөнгөлөлттэй зээлээр хийнэ. Дарханы замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сайжруулна. Нийслэлийн хувьд 700 гаруй км зам байдаг. Замын шинэчлэл чухал байгаа. Тиймээс нийслэлийн удирдлагуудтай хамтарч бодлогын хүрээнд уялдаж ажиллах болно. Улаанбаатар хотыг 21 аймагтай холбох ажлыг хийнэ. Загастайн давааны 67 км замыг гүйцэтгэснээр ерөнхийдөө цэгцэрнэ. Зарим аймагт хийгдэж байгаа замуудад шахаж ажиллах шаардлага байгаа. Ер нь аливаа төрийн ажил залгамж чанартай явдаг. Тиймээс өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлж ажиллана” гэсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.62) 2018 оны 10 сарын 05

Ахин аллага болох вии дээ ? Эруу маягиин нохдуудээр томор зам нь авто замынхан дуурсэн газар даа ? Зоригтой л зов ажилласан нь дээр ? Сахалтай сайд чинь хиилчин Дээгиигээр жаахан шоудсон шиг суусан биш дээ ? Иимэрхуу ажлыг нь ургэлжлуулэх юм уу ? Томор зам автозамынхан нь осол нь бараг л ижил болчихоод бна аа? Ямар ч хэрэггуй жижууриин уг хэлдэг бна аа?

0  |  0
дарга(203.91.118.180) 2018 оны 10 сарын 05

худлаа яриад байна заавал гадны зээл авч хийх ёстой юу өрөө нэмэх өөрсдөө дундаас нь идэх юм ярих юм ичиж амьдрах хэрэгтэй.

0  |  0
Top