Ж.Бат-Эрдэнэ: Хүн талаасаа ажиллах бололцоо байгаагүй

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайдаар /ЗТХ/ УИХ-ын Я.Содбаатарыг томиллоо. Дээрх шийдвэртэй холбогдуулан ЗТХ-ийн өмнөх сайд, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн сэтгэгдлийг сонирхсон юм.

Түүнээс “Сайдын албан тушаалаа өгсөн явдал Таны хувьд хэр шударга зүйл болсон бэ?” хэмээн асуухад “Маш харамсалтай хэрэг гарчихаад байхад сайдын үүрэгт ажлаа хийсээр байна гэдэг ёс зүйгүй хэрэг л дээ. Хүн талаасаа ямар ч ажиллах бололцоо байгаагүй. Ажлаа өгсөн явдалдаа бодож санаад байх зүйл байхгүй. Гэхдээ Монголын төр боловсон хүчнийхээ бодлогод анхаарах хэрэгтэй нь энэ үйл явдлаас харагдаж байна. Нөгөөтэйгүүр сайдаар ажиллах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажил их байгаа. Энэ ажлуудыг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай. Үе үеийн Засгийн газрын үед хийж чадаагүй олон ажлыг хийсэн шүү. Иргэний агаарын тээврийн либералчлал байна. Эрх ашгууд дандаа мөргөлдөж байсан. Энэ ажлаас тийзний үнэ буурах ёстой, ажлын байр бий болох ёстой, аялал жуулчлал хөгжих ёстой. Мөн Тавантолгойн төмөр зам явах бүх эрх зүйн орчныг бий болголоо. "Улаанбаатар төмөр зам"-тай холбоотой өрийн асуудлыг үндсэнд нь шийдлээ. Замын хувьд хоёр жилийн дараа нийслэлтэй холбогдох бүх замуудаа хийгээд дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байсан” гэж хариулсан юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.126.89.50) 2018 оны 10 сарын 07

чи хун юм уу? Монголчууд чамайг,чам шиг гаруудыг авилгачид луйварчид гэдэг.

0  |  0
Zochin(202.9.42.43) 2018 оны 10 сарын 06

”өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэдгийн үлгэр болов .

0  |  0
said baih heregtei b(148.60.92.227) 2018 оны 10 сарын 06

zeb!!!Baterdeniig demjine?yndsendee haramsaltai hereg garsan gehdee tord tiim byeen barih tebcheergyi almasyyd baidag baijee!Mongol hynii dotood yhaan sabhagdaj ee!!hyychin said bol ireedyitei hyn baisan daa!!haramsaltai!ene sine hyn hiij chadahgyi ni ilt ee!!yahab dee!hynii oron too begleed syyj baihaas daa!!!

0  |  0
Top