Дахин болон нөхөн сонгуульд МАН ялжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Дорноговь, Сүхбаатар аймаг болон Нийслэлийн Багахангай дүүргийн “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын дахин болон нөхөн сонгууль өчигдөр /2018.10.07/ боллоо. Мөн энэ өдөр орон нутгийн найман тойргоос гадна Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгууль болсон юм.

Дорноговь аймаг:

Алтанширээт сумын ИТХ-ын сонгууль МАН 100%

Улаанбадрах сумын ИТХ-ын сонгууль МАН 61,8%     АН 38,2%

Дорноговь аймгийн ИТХ-ын сонгууль МАН 69,4%,    АН  30,6%

Замын-Үүд сумын ИТХ-ын сонгууль МАН 64,7%       АН 35,2%

Сайншанд сумын ИТХ-ын сонгууль МАН 70,5%       АН 29,5%-ийн  саналаар Монгол Ардын нам илт давуу ялалт байгуулсан тухай мэдээлэл цацагдсан байна.

 

Багахангай дүүрэг:

Түүнчлэн нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр тойрогт болсон ИТХ-ын нөхөн сонгуулиар МАН 62,6%, АН 32,3%-ын санал авч мөн л Монгол Ардын Нам ялсан тухай мэдээ ирлээ.

 

Сүхбаатар аймаг:

Харин Сүхбаатар аймгийн 2-р багт болсон сонгуулиар АН ялалт байгуулсан бол Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийн сонгуульд МАН ялалт байгуулсан ажээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.43.187) 2018 оны 10 сарын 08

Yag zuv duu.Hiisen ch aldsan ch hariutslaga neg nam deer

0  |  0
Tuya(202.179.2.147) 2018 оны 10 сарын 08

Yostoi duursen hodoogiin teneguud. Nuden deer ni uls orniig samarch baihad songood baidag. yaalt ch gui bombortsgiin teneguud

0  |  0
Бат(202.9.42.114) 2018 оны 10 сарын 08

МАН одоо сайн л ажиллах хэрэгтэй

0  |  0
Top