Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо тэргүүнээ 98 мянган гишүүнийхээ саналаар тодруулна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний сонгууль энэ сарын 5-наас эхэлж нэр дэвшигчдээ зарласан. Тус холбооны тэргүүнд С.Одонтуяа, Ц.Цэрэндолгор, Т.Пүрэвхатан нар өрсөлдөж байгаа бөгөөд аймаг, нийслэл, есөн дүүргийн шат шатны холбоод ч мөн тэргүүнээ сонгох юм. Сонгуулийн нэгдсэн дүн ирэх арваннэгдүгээр сарын 5-нд гарах аж.

Холбооны зүгээс энэ удаагийн сунгаагаа “Сэтгэлийн хүч” хэмээн нэрийдэж 21 аймаг, есөн дүүргээр өртөөлж байгаа юм байна. “Сэтгэлийн хүч” хэмээн нэрийдэх болсон нь “Улс эх орны хөгжилд эмэгтэйчүүд сэтгэлээ зориулж ажиллаж чаддаг. Эмэгтэйчүүдийн  сэтгэл хүчтэй байж тэдний дуу хоолой нийгэмд илүүтэй хүрнэ. Хамгийн гол нь, энэхүү сонгуульт аяны зорилго нь хэн нэгнийг даргаар сонгохдоо биш нийгмийн сайн сайхны төлөө, шударга бус зүйлтэй тэмцэхийн тулд эвлэлдэн нэгдэж, эмэгтэйчүүдийнхээ манлайллыг, урам зоригийг сэргээн хүчээ нэгтгэхэд чиглэсэн” гэдгийг тус холбооноос онцолж байгаа юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(202.179.25.2) 2018 оны 10 сарын 08

Эмэгчин аалзнууд нь узэлцэх нь

0  |  0
Top