МАН: Ам.долларын өсөлт, шатахууны үнийг тогтворжуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "ОУВС-гаас манай улсын валютын нөөцийн доод хэмжээг тогтоож өгсөн байдаг. Энэ бол 2.8 тэрбум ам.доллар. Энэхүү мөнгө валютын сангийн нөөцөд бий Тиймээс валютын өсөлтийг барих боломж бий. Үүнтэй уялдуулан арилжааны банкуудад байгаа хадгаламж эзэмшигчдийн зүгээс ханшны хэлцэлзэл дээр тоглох магадлал бий. Үүнд Монголбанк анхаарлаа хандуулахыг гишүүдийн зүгээс хэлж байна. Валютын ханшийн тогтвортой байлгах нь дан гац Монголбанкны үүрэг биш. Валютын нөөцийг бүрдүүлэх нь Засгийн газрын үүрэг. Хамтарч ажиллаж байж валютын нөөцөө нэмж, ханшийг тогтвортой байлгана. Өөрөөр хэлбэл, валютын ханш өсөхгүй байх боломж бүрдсэн гэж ойлгож болно" гэв.

Түүнчлэн "Шатахууны үнийг асуудлыг хөндлөө. Үндсэндээ шатахууны үнийг тогтворжуулах эрх Засгийн газарт байдаг. Нэмэгдсэн өртгийн онцгой албан татвараар зохицуулж ирсэн. Гэвч өнөөдрийн байдлаар энэхүү хуулиар зохицуулж болох эсэхийг судална. Шатахууны үнийг тогтворжуулах асуудлыг судалж үзэх үүргийг Засгийн газарт өглөө" хэмээн ярилаа.

Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Миэ(66.181.182.79) 2018 оны 10 сарын 08

2 жил ямарч бодлогүй байжииж одоо бодлого гаргахнуу, хэдэн жилиин дараа хэрэгжих бодлого вэ

0  |  0
Top