АН: 2020 оны сонгуульд зориулагдсан хэт хөөсөрсөн төсөв болж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн /2018.10.08/ хуралдаанаараа 2019 оны төсвийг хэлэлцэн, гадаад валютын өсөлт болон бензиний үнийн хөөрөгдөл нь ард түмний амьдралд хүндээр нөлөөлж байгаа тухай санал нэгдэн Засгийн газрыг хариуцлагагүй ажиллаж байна гэж шүүмжилсэн юм.

Тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат хурлын шийдвэрийн талаар мэдээллэхдээ “Монгол Улсын төсөв хуульд нийцсэн байх ёстой. Хуулийн зөрчил 2019 оны төсөв дээр гарлаа. Төсвийн тухай хуулийн 22 дугаар заалтыг зөрчиж, гадаадын зээл тусламжийн төсөл, хөтөлбөр төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжиж хэрэгжих ёстой байтал ганц сайд дээр төвлөрсөн нь хууль зөрчиж байна. Энэ жилийн төсөв үндсэндээ 2020 оны сонгуульд зориулагдсан хэт хөөсөрсөн төсөв болж байна” гэв.

Тэрбээр мөн төсвийн зарлага нь Монгол Улсын эдийн засаг дахь сөрөг нөлөөллийг дагуулж байна гэдгийг онцлоод гадаад валют, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг жишээ болгон тайлбарлав. Тухайлбал, “Ганцхан сарын дотор ам.долларын ханш 22 төгрөгөөр хэлбэлзлээ. Өчигдөр гэхэд 5 төгрөгөөр огцом өслөө. Дизель түлш сарын өмнө 2125 төгрөг байсан бол өнөөдөр 2245 төгрөг болж, 120 төгрөгөөр нэмэгдлээ. Нэг сарын өмнө АИ92 бензин 1820 төгрөг байсан бол өнөөдөр 1885 төгрөг болж, 65 төгрөгөөр нэмэгдлээ. АИ95 бензин 2160 төгрөг байсан бол 2215 төгрөг болж, 55 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Үнийн энэ огцом хөөрөгдөл ард түмний нуруун дээр ачаа болж очиж байна. Үүнийг дагасан хэрэглээний үнэ улам өсч байгаа нь Засгийн газрын хариуцлагагүйн илрэл” гэсэн юм.

АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдад гадаад валютын үнийн өсөлтийн талаар асуулга хүргүүлсэн бөгөөд ирэх долоо хоногт үнийн хөөсрөлтийн талаар онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийллээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.42.234) 2018 оны 10 сарын 09

За одоо та нар минь дут ялангуяа Эрдэнэ бат аа жингийн цуваа явж л байна жингэр хуцаж л байна гэж нэг үг бийсэн

0  |  0
зочин(66.181.160.41) 2018 оны 10 сарын 08

та нар засаг барьж байхдаа ирээдүйн сан гээд таван төгрөг төсөвлөчихгүй яасан юм мууч гэсэн наад засаг чинь хийж чадлаа та нарын толгойгүй тавьсан өрийг арай дээр нөхцөлтэй зээлээр төлж байгаа үнэн улаанбаатарынхаа усны асуудал бохирын асуудлыг шийдэхийг хэн байг гэсэн юм чадаагүй байж болиоч

0  |  0
зочин(103.9.90.131) 2018 оны 10 сарын 08

Шүүмжлэх амархан. Харин яаж засах юу нь болохгүй байгаа талаар ганц үг хэлэх арга байна уу.БӨЛДГӨН ТОЛГОЙТОО

0  |  0
Top