С.Эрдэнэ: МАН ялсан мэтээр худал мэдээлэл цацаж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 08

Сонгуулийн хуулийн дагуу Дорноговь, Сүхбаатар аймаг болон Нийслэлийн Багахангай дүүргийн “Иргэдийн төлөөлөгчдийн хурал”-ын дахин болон нөхөн сонгууль өчигдөр /2018.10.07/ болсон. Сүхбаатар аймгийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь 70.8 хувиар ялалт байгуулсан байна.

Орон нутгийн нөхөн сонгуулийн талаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэхдээ “Эрх баригчдын зүгээс олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийж байна. Жишээ нь, Дорноговь аймгийн сонгуулийн ирц хүрээгүй. Дундаж ирц 34.69 хувьтай байсан. Энд дахин санал хураалт болно. Гэтэл Дорноговь аймгийн сонгуульд МАН ялсан мэтээр худал мэдээлэл цацаж байна. Үнэхээр энэ сонгуулийн үр дүнг харахад сонгогчид маань мөнгө харалгүйгээр өөрсдийнхөө үнэлэмжээр сонголтоо хийж чаддаг болсон нь харагдлаа. Хэн хийж бүтээж чаддаг нэр дэвшигчийн талд саналаа өгдөг болсон нь сонгогчийн боловсрол дээшилсний илэрхийлэл” гэсэн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.77) 2018 оны 10 сарын 08

2020 оны сонгуульд МАН АН 2 будаа болохоо мэдэж байна уу.Дандаа ингэж попдох цаг чинь өнгөрнөө

0  |  0
зочин(66.181.160.41) 2018 оны 10 сарын 08

эрдэнээ чи болилдоо та нар ялнауу ялагдануу хэнд хамаатай юм энэ улс орныг 30 жил юу болгож яачихсанаа хар ичихгүй мануул толгойлчихоод ард олныг тэнэг гэж боддог юмуу чи хангалттай баяжлаа хангалттай улс төржлөө чамаас монголын улс төрч нэртэй хуйвалдагчдаас одоо яаж шахаад ч хорноос өөр юуч гарахгүй

0  |  0
Top