Хүсэлт гаргасан хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө” олгох тогтоолын төслийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

Өнөөдөр /2018.10.09/ УИХ-ын хоёр байнгын хороо хуралдана. Тухайлбал, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2019 оны төсөв болон дагалдах зарим хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Өнөөгийн байдлаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд буюу 912.0 мянган хүүхдэд олгож байгаа бөгөөд нийт 205.1 тэрбум төгрөг зарцуулдаг аж.

Хүүхдийг өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн амьжиргааны түвшингээр нь ялгаж тэтгэмж олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг, мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Тиймээс эл мөнгөн тэтгэмжийг “Хүүхдийн мөнгө” авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгөх УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.

Ингэж олгоход нийт хүүхдийн 85-90 орчим хувь хамрагдах бөгөөд нийтдээ 114.000 хүүхэд нэмэгдэнэ. 85 хувьд олгоно гэвэл улсын төсвөөс 13.0 тэрбум, 90 хувьд олговол 27.0 орчим тэрбум төгрөг нэмж шаардагдана гэж тооцсон байна. Хүүхдийн мөнгийг 100 хувь, бүх хүүхдэд олгож байх үед 10 орчим хувь нь огт авдаггүй гэсэн судалгаа байдаг юм байна.


БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

  1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top