“Монголбанк дөрвөн их наяд төгрөг хэвлэсэн байна”

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 09

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжив. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Банкны гадуурхи гүйлгээ гэх мэтээс болоод валют саваад байна гэсэн танилцуулгад санал нийлэхгүй байна. Валютын ханшийн зохицуулалтыг хийх нь зөв. Гэхдээ дутуу байгаа зүйлүүд дээр нь хийхээс валютын ханшийг хяналтандаа авлаа гэж иргэдийн хил гаалиар халаасандаа авч гарч байгаа хэдэн ам.долларыг нь шалгаж баахан хүнд суртал үүсгэх юм бол энэ хууль буруу тийшээ явна. Аж ахуйн нэгжүүдийг гүйлгээнд хатуу хяналт тавиад ирэхээр мөн л адил.
Сангийн яам арилжааны банканд үнэт цаас өгөхөө болиод, өндөр хүүтэйгээс татгалзаад, бүгдийг нь аваад буцаагаад Монголбанкны бондыг авч байгаа гэж байна. Дөрвөн их наяд төгрөг гарсан байна. Өөрөө хэлбэл, Монголбанк дөрвөн их наяд төгрөг хэвлэсэн гэсэн үг. Энэ дөрвөн их наяд төгрөг зүйл бус хэрэглээг хөхиүлэн дэмжиж, импортыг өдөөж байгаа. ямар хяналт зохицуулалт цаашдаа явах юм. Энэ дөрвөн их наяд чинь цаашаа найман их наяд болох уу.
Засгийн газар импортын худалдан авалтад хяналт тавьж зохицуулалтын бодлогыг хийх үүрэгтэй. Өнөөдөр валютын ханш савж байгааг тайлбарлахдаа ханшинд дэлхий буруутай гэж яриад хэн ч итгэхгүй. Та нарын өөрсдийгөө зүгээр л хамгаалах арга. Гэхдээ гол асуудал нь импорт 40 хувиар өсчихсөн учир валютын ханш савж байгаа. Тэгвэл импортыг өсгөх хүчин зүйл нь Засгийн газар өөрөө. Хяналт тавьж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар Монголбанк хоёр мөнгөний бодлогын ямар ч уялдаа холбоо байхгүй байгаагаас Монгол Улсын валют савж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэсэн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Элбэгдөржийн кармаан(103.11.194.234) 2018 оны 10 сарын 09

Хамгийн эхлээд 7 их наяд төгрөг ХЭВЭЛЖ ХХБ-д өгөөд Эрдэнэтийг Луйвардан авсан Золжаргалын асуудлыг шударгаар шийдэ. 7 Их наядаас хичнээн нь Элбэгдөржийн кармаанд орсон бэ??????? 4 их наядыг хэвлээд Элбэгдөржин бүлэглэлд өгсөн гэдгийг шалга!!!

0  |  0
ЗОЧИН (66.181.182.19) 2018 оны 10 сарын 09

МОНГОЛ БАНК ХЭТ ИХ ТОМОРЧ БУСДЫГ НЬ ТООХГҮЙ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ МОНГОЛ ХЭРЭГТЭЙ ЮУ ХИЙЖ БАЙГАА НЬ ХАРАГДАХГҮЙ Л БАЙНА ДАА

0  |  0
Top