Засгийн газар 2019 оныг Ахмад настны жил болгох тухай хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Монгол Улсын засгийн газрын 42 дахь удаагийн ээлжит хуралдаан өнөөдөр /2018.10.10/ Төрийн ордонд 08:00 цагт эхэллээ.

Хуралдаанаар 17 асуудал хэлэлцэх бөгөөд Хилийн хяналт шалгалтыг сайжруулах, Хорих анги болон төрийн өмчит үйлдвэрийн газар татан буулгах, 2019 оныг Ахмад настны жил болгох зэрэг найман асуудлыг хэлэлцэх бол Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт зэрэг есөн асуудалтай танилцах юм байна.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Хилийн хяналт шалгалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

Г.ЗАНДАНШАТАР

2.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

Н.ЦЭРЭНБАТ

3.

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Н.ЭНХБОЛД

4.

Хөдөө аж ахуйн давхар даатгал хувьцаат компанийн оноосон нэрийг өөрчлөх тухай

Ч.ХҮРЭЛБААТАР

5.

Хорих анги болон төрийн өмчит үйлдвэрийн газар татан буулгах тухай

Ц.НЯМДОРЖ

6.

2019 оныг Ахмад настны жил болгох тухай

С.ЧИНЗОРИГ

7.

Олон улсын төмөр замын тээврийн зорчигч, тээш, ачааны тээшийг хилийн боомтоор нэвтрүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах тухай конвенцийн төслийн тухай

Я.СОДБААТАР

8.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

 Танилцуулах асуудал

9.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар /2018 оны хагас жилийн байдлаар/*

Г.ЗАНДАНШАТАР

10.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар /2018 оны хагас жилийн байдлаар/*

Г.ЗАНДАНШАТАР

11.

Монгол Улсын Шадар сайд ШХАБ-ын хуралдаанд оролцох талаар

Г.ЗАНДАНШАТАР

12.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын гадаад томилолтын талаар

Г.ЗАНДАНШАТАР

13.

Буцалтгүй тусламжийн талаар

Н.ЦЭРЭНБАТ

14.

Гадаад харилцааны сайдын гадаад томилолтын талаар

Д.ЦОГТБААТАР

15.

ХХААХҮЯ-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн талаар

Ч.ХҮРЭЛБААТАР

16.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний талаар

Ц.ДАВААСҮРЭН

17.

Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, цахилгаан, дулааны үнэ тарифийг индексжүүлэх асуудлын талаар

Ц.ДАВААСҮРЭН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top