УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Азийн паралимпийн хорооны ерөнхийлөгчтэй уулзав

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж байгаа Азийн Паралимпийн наадмын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид Азийн Паралимпийн хорооны ерөнхийлөгч Мажид Рашидтай уулзсан байна. 

Уулзалтаар Монголын Азийн паралимпийн тамирчдыг дэмжих, Монголд паралимпийг төрлүүдийг хөгжүүлэх, 2020 онд болох Токиогийн олимпод Монголын тамирчдын оролцох бололцоог нэмэгдүүлэх талаар Байнгын хорооны даргын тавьсан хүсэлтүүдийг Мажид Рашид нааштайгаар хүлээн авч буйгаа илэрхийлжээ. Түүнчлэн 2019 онд олимпийн эрх авах тэмцээнүүдэд Монголын паралимпийн тамирчид, дасгалжуулагч, шүүгчдийг сургах, дадлагажуулах, техник тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад шинээр хөгжиж байгаа паралимпийн төрлүүдийг хөгжүүлэхэд тусламж үзүүлэх асуудлаар санал солилцсон байна. 

Энэ удаагийн наадамд Монголын баг 40 гаруй тамирчин, 20 гаруй дасгалжуулагч, багш, эмч, менежерүүдийн хамт оролцож байгаа бөгөөд 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр жүдо бөхийн 66 кг-ын жинд А.Мөнхбат хүрэл медаль аваад байна. 

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top