Л.Болд: С.Зориг агсны болон 60 тэрбумын хэргийг БАЙНГЫН ХОРОО хэзээ хэлэлцэх вэ?

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар яг одоо хэлэлцэх асуудлынхаа дарааллыг батлах гэж байна. Үүнтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "Бид ээлжит бус чуулганыг хуралдуулахдаа 60 тэрбумын асуудлыг нэг тийшээ болгох санал тавьсан. Байнгын хороо шийддэг юм шиг, байнгын хороо хуралдахгүй байгаа юм шиг ойлголт өгсөн. Одоо байнгын хороо ажилдаа орлоо. Энэ 60 тэрбумын хэргийг хэлэлцэх дараалалдаа оруулаач. Дээр нь С.Зориг агсны хэрэг байна. Бид гарын үсгээ ч зурсан. Түр хороогоо байгуулах шаардлагатай. Тэр хаачив. Түүнчлэн Хүний эрхийн дэд хороог хуралдуулах хэрэгтэй байна. Турк захирлын хэргийг хэлэлцэх ёстой. Олон түмний нүдэн дээр хэлэлцэх ёстой шүү дээ. Энэ бүх асуудлаа хэзээ хэлэцэх хугацаагаа өгөөч" хэмээн ярилаа.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочинбаатар(202.70.47.158) 2018 оны 10 сарын 11

Бодит баримттайгаар нь Луй.Болдын 300000 ам.доллар, Нямдоржийн тагнуулын хэргийг тэр дурлаад байгаа нээлттэй хэлэлцүүлэгээрээ хэлэлцээжээ.

0  |  0
ХУРЦ ГЕНЕРАЛ(202.179.24.138) 2018 оны 10 сарын 11

ТАРИУЛАХ ГЭЭД БӨГС НЬ ЗАГАТНААД БАЙНА УУ?

0  |  0
Хуц”!!!(202.9.43.90) 2018 оны 10 сарын 11

Наад нэг батлагдаагүй зүгээр ярьж бсн яриаг женко сонгуульдаа ашиглах гэж зориудаар хулгайлж бичиж авсан яриаг одоо болимоор юм. Бүгд л энэнээс аймаар юм яридагшдэ. Танай АН ыхан бүр нэг нэгнийхээ аминд хүрдэг биздэ жишээ нь зориг, саяын махбал алуурчин гээд. Мөнгө албан тушаалын төлөө бие биенээ алж сүйрүүлж улс орноо үгүй хийдэг нам ганц өө гарсан 60 тэрбум гээл донгодоод явахын больчих тэхүү ичих хэрэгтэй. Та нар 4 жил юу болголоо энэ улсыг!!!

0  |  0
Бат(202.9.43.66) 2018 оны 10 сарын 10

Болд минь бүү улс төрж өмнөх 4 жил та энэ талаар Зориг агсаны тухай бүлх залгисан мэт л байгаа биздээ өөр ярих зүйл олдохгүй байна уу

0  |  0
иргэд(64.119.27.16) 2018 оны 10 сарын 10

Монгол төрийн толгой дээр улс төрийн нам сандайлан сууж,төрийн албыг жаран тэрбумаар хар захын лангуун дээр тавьж зарж байгаа үед юун асуудал хэлэлцэх манатай,энэ нам энэ луйварчдыг зайлуулаагүй цагт юу ч яриад хэрэггүй.

0  |  0
Жочин(103.10.21.105) 2018 оны 10 сарын 10

Наадуул чинь яаж ч байсан хэлцэхгүй гэж тохирсон гэнэ лээ. Цайсан гаруудааа.......

0  |  0
Top