Ц.Нямдорж: Том хуулийг байн байн санаачилж, батлаад байж болохгүй

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлынхаа талаар гишүүд байр сууриа илэрхийлж, санал хэлж дууслаа. Энэ үеэр Эрүүгийн болон Зөрчлийн хуультай холбогдуулан О.Баасанхүү, Л.Болд нарын гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандав. Үүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хариулт хэлж, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн талаар санал маш их ирсэн. Эцсийн нэгтгэсэн санал энэ долоо хоногт бэлэн болно. О.Баасанхүү гишүүний төсөл Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас дөнгөж саяхан яаманд ирсэн. Өнгөрсөн хойно нь л ниргэх юм даа, гишүүд минь. Энэ хууль чинь болохгүй шүү гэдгийг Л.Болд чамайг сайд байхад хэлж л байсан. Хүч түрээд л баталсан. О.Баасанхүү чи Эрүүгийн хууль мэдэх ч үгүй. Уншаагүй байж битгий олон юм ярьж бай. Баахан бужигнаж байгаад л нэг хууль баталдаг. Юу баталж байгаагаа ойлгодоггүй. Дараа нь баахан юм болдог. Эрүүгийн болон Зөрчлийн хууль маш их хэцүү. Том хууль шүү дээ. Том хуулийг байн байн санаачилж, батлаад байж болохгүй. Энэ мэт зовлон байна. Энэ ажил л миний толгой дээр бууж байна даа" гэв. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Б.Эрхэс

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зайсангийн иргэд(64.119.27.16) 2018 оны 10 сарын 10

Толгой дээрээ юм буулгах дургуй бол ажлаа өгөөд л зайлах хэрэгтэй шүүдээ,цалинг нь авах болохоороо ус балгасан мэт,юм хариуцах хийх болохоороо олон юм ярих хэрэг байна уу?

0  |  0
Top