БАЙНГЫН ХОРОО: Монголын 115 иргэн Хятадад ял эдэлж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 5-нд өргөн мэдүүлсэн Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Өнөөдөр манай улсад гадаадын 19 хүн ял эдэлж байгаагийн хоёр нь вьетнам аж. Харин Монгол Улсын 174 иргэн гадаадад ял эдэлж байна. Тэдний 115 нь Хятад улсад, есөн иргэн ОХУ-д ял эдэлж байгаа талаар Ажлын хэсгээс хэллээ.

Б.Эрхэс

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top