Ялтан шилжүүлэх Монгол, Вьетнам хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 5-нд өргөн мэдүүлсэн Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанд 12 гишүүн оролцсон бөгөөд гишүүдийн 75 хувиар хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ. Өнөөдөр манай улсад Вьетнамын хоёр иргэн ял эдэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаадын 19 иргэн ял эдэлж байгаагийн хоёр нь Вьетнамын иргэн юм. Харин гадаадад Монгол Улсын 174 иргэн ял эдэлж байгаа гэх судалгаа бий.

Б.ЭРХЭС

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top