БАЙНГЫН ХОРОО: Донтогч, мансуурагчдыг шүүхийн шийдвэрээр албадан эмчилнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 10

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яг одоо Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Донтох өвчний шалтгаан нь юу байна вэ. Яаж тэмцэх вэ" хэмээн асуулаа. Ж.Батзандан гишүүний асуултад Ажлын хэсгээс "Сүүлийн жилд архинд донтох хүний тоо өссөн. Насанд хүрсэн нийт иргэдийн 51.5 хувь архи хэрэглэдэг. Үүнээс 6.4 хувь нь архины хамааралтай байна. Тиймээс урьдчилсан сэргийлэх тал дээр эрүүл мэндийн салбар биш бүх газар анхаарах хэрэгтэй. Донтогч, мансуурлаас сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна. Донтогч, мансуурагчдыг шүүхийн шийдвэрээр албадан эмчилнэ" гэв.

Б.ЭРХЭС

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top