БНХАУ-ын онцгой бүс Макаотой ялтан шилжүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр /2018.10.11/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.  

Монгол Улсын 12 иргэн Макаод ял эдэлж байгаа бөгөөд тэдгээр иргэдээс эх орондоо шилжин ирж үлдсэн ялаа эдлэх хүсэлтээ байнга ирүүлж байгаа. Энэ хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, ялтан шилжүүлэх ажиллагааг хурдан шуурхай хэрэгжүүлэх, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаод ял эдэлж буй иргэд эх орондоо шилжин ирж ял эдлэх эрх зүйн орчин бүрдэх юм байна.  

М.Бүүвэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top