Л.Оюун-Эрдэнэ гишүүн Ерөнхий прокурорыг ажлаа тайлагнахыг хүсэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах, МАН-ын 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол явуулах зэрэг асуудлыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хөндөөд багагүй хугацаа өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдрийн /2018.10.11/ чуулганы нэгдсэн хуралдаанаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Авлигатай тэмцэх ажилд ахиц гарахгүй байна. Тойрогтоо очиж иргэдтэй уулзахад авлигын асуудлыг л их хөндөх юм. Эдийн засаг нь тэлсэн ч авлигатай холбоотой асуудал нь хэвээрээ байгаад байвал иргэд нөгөө л шүүмжлэлээ ярина. Ардчилалыг зөвхөн эрх чөлөө гэж ойлгож болохгүй, хариуцлагаа ярих хэрэгтэй. Төрд итгэх иргэдийн итгэл суларч байна. Ардчилалын нэр хүнд ч суларч, нам эвслийн нэр хүнд ч унаж дууслаа. Нийтийн сонсгол хийе гэхээр прокурор нь тухайлсан хэргүүдээр хийж болохгүй гэх юм. Гэтэл нийтийн сонсгол гэдэг нь тухайлсан хэргийг ярилцах шүү дээ" гэв.

Түүнчлэн "УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж чадсангүй. Хуулийн хүрээнд шаардсан. Энэ ч яах вэ Үндсэн хуулийн Цэцийн асуудал болж шийдэгдэх байх. Энэ намрын чуулганы намын санхүүжилт, сонгууль, Үндсэн хуультай холбоотой том асуудлуудыг хэлэлцэнэ. Энэ бүхнээс өмнө Улсын Ерөнхий прокурорын тайланг энэ сардаа багтаж сонсох хэрэгтэй. Магадгүй чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай сонсох хуулийн боломж бий. Ийм саналыг УИХ-ын даргад хүргүүлж, оруулж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochun(202.9.42.102) 2018 оны 10 сарын 13

Frokuror yah ve battulgiin zalj b gaa hyanaltiin frokuror erdenebatiig solij dotroos ni ajlaa meddeg huniig tavisan ni deer shuu

0  |  0
Zochun(202.9.42.102) 2018 оны 10 сарын 13

Jujig tavih hereggui benzin yaj uniig buulgahaa yarildaa chi said arai ugui baihaa daraagiin hurald ch ugui shuu dee

0  |  0
Зочин(59.153.114.210) 2018 оны 10 сарын 12

Уг нь ингэж дотроо бие биенээ хэмэлж байхаар хамгийн аюултай бензиний хилийн үнийг яаж буулгах вэ гэвэл зүгээр байна даа. Чиний хэрүүл биднийг залхааж байна

0  |  0
turd(43.242.241.86) 2018 оны 10 сарын 12

tsgadaa prokuror shuuh 3 t ih uchir bii.

0  |  0
turd(43.242.241.86) 2018 оны 10 сарын 12

tsgadaa prokuror shuuh 3 t ih uchir bii.

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 10 сарын 12

Прокурорт их учир байна аа, гэмт хэргүүдийг их хэрэгсэхгүй болгож байна шүү,,,,,,,,,

0  |  0
иргэн(182.160.35.176) 2018 оны 10 сарын 12

Энэ залуу маш зов зуйтэй асуудлыг хондож ярьж шаардах юм. Харамсалтай нь 60 тэрбумд холбогдогсод нь унэхээр хулээж авахгуй юм даа.

0  |  0
Top