Д.Сарангэрэл: Ажил хэрэг болдоггүй олон хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсвийг нь суутгаж өгсөн

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 12

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.12/ нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс байр суурийг нь сонирхсон юм.

Тэрбээр "Ирэх оны эрүүл мэндийн салбарын төсвийг өөдрөгөөр харж байна. Өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, Азийн хөгжлийн банк болон НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтарч нотолгоонд суурилсан төсөв гэдэг зүйлийг нийгмийн салбараас эхлүүлэхээр болж Эрүүл мэндийн яамыг Сангийн яамтай сонгосон. Их баяртай байна. Үүний үр дүнд Засгийн газар, УИХ-аар олон хөтөлбөрийг баталж байна. Ихэнх хөтөлбөр батлагдсан ч ажил хэрэг болдоггүй. Энэ удаа тэр олон хөтөлбөрийг амь оруулна. Хамгийн гол нь эдгээрийг хэрэгжүүлэх төсвийг суутгаж өгч байна. Иймээс хангалттай төсөв тусгаж өгсөн, онцлогтой боллоо гэж хэлж байна" хэмээн ярилаа.

Б.ЭРХЭС

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.27.201) 2018 оны 10 сарын 12

Сарангэрэл сайдаа Өөртөө юм үлдээхээ мартчихав даа Яах гэж Сайд боллоо доо аан Зорилгоо мартчихсан тууж яваа юм биш биз дээ

0  |  0
Top