АН: Тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлэхийг Монголбанкнаас хүсч байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 15

Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.10.15/ хуралдан, дараах шийдвэр гаргасныг мэдээлж, Монгол Улсын эдийн засагт заналхийлж байгаа гол тулгуур асуудлыг авч үзснээ дуулгав. Тухайлбал, гадаад дотоод өрийн дарамтыг арилгах тал дээр Монгол банк яаралтай арга хэмжээ авч ажиллахгүй бол байдал хурцдаж байгааг ч дуулгасан.

Нэгдүгээрт, гадаад дотоод өрийн дарамт, хоёрдугаарт, импортын дарамт, гуравдугаарт, урсгал тэнцэл, орлогын гэх мэт төлбөрийн тэнцлийн дарамт,   дөрөвдүгээрт, чанаргүй зээл болон зээлийн хүүгийн дарамт байгааг дуулгаад эдгээр дарамтаас гарахад Монгол банк тодорхой байр сууриа илэрхийлж ажиллахгүй бол энэ нь эргээд өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлж байна. Хэрэглээний чанаргүй зээлийн хүү өссөнөөр өрхийн хэрэглээний зээлийн дарамт бий боллоо хэмээсэн.

Мөн энэ үеэр Монгол Улсын нийт зээлийн 28 хувийг хэрэглээний, 12 хувийг үл хөдлөх, 16 хувийг  худалдааны зээл эзэлж байна. Гэтэл хөдөө аж ахуй чиглэлд хоёрхон хувь, боловсруулах үйлдвэрт 10 хувь, уул уурхайд найман хувь байгаа нь чамлалттай тоо юм. Өөрөөр хэлбэл бид өртөг шингэсэн, үйлдвэрлэл эрхэлж байгаа, эргээд орлого олох үйлдвэрлэлийн чиглэлд 20 хувийн зээл авсан бол өртөг шингээгүй, эргээд орлого олоход эрсдэлтэй зүйлд 80 хувийн зээл авсан баримт бий. Тулгамдсан асуудлаар байр сууриа илэрхийлэхийг  Монгол банкнаас хүсч байна. Хэрвээ яаран арга хэмжээ авахгүй бол ирэх 2019 онд эдийн засаг хүндрэх магадлал өндөр байна хэмээлээ.

С.Ууган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top