Ц.Даваасүрэн: Амь зуух төдий 20 мянган төгрөг өгөөд хүн ам өсөх үү!

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.19/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар энэ сарын 5-нд С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хуулийн төслийг дэмжиж байна. Учир нь, 100 хувь олгохгүй. Зөвхөн хэрэгцээтэй байгаа хүүхдэд нь өгнө гэдгийг дэмжиж байна. Хүн амын өсөлтөд нөлөөлж байна гэж ярьдаг. Гэхдээ ажилтай, орлоготой болгож хүн амаа өсгөх үү. Амь зуух төдий 20 мянган төгрөг өгөөд хүн амаа өсгөх үү гэдгээ л бодох хэрэгтэй. Энэ хоёрыг л ялгаж, салгах хэрэгтэй байна. Бид энд ард түмнээ зөв авч явах гэж, төрөө зөв удирдах гэж л сууж байгаа шүү дээ. Түүнээс халамж тараахын тулд энд суугаагүй биз дээ. Дэндүү харамсалтай байна шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.140.189) 2018 оны 10 сарын 20

Zarim huuhdiin mungiig huselteer ny huuhed 18 nas hureed avahaar zohitsuulbal yamar be, odoo etseg eh ny idchiheed yu ch ter huuhded uldeh bolomjgyu baina. huuhduuddee ene mungeer ny hurimtlal bii bolgoj egvel yasan yum

0  |  0
Зочин(103.212.117.111) 2018 оны 10 сарын 19

Хүүхдийн мөнгийг алгачилгүй өгчихөөр яачихаад байгаа юм.Дандаа ингэж ард иргэдийн дунд яс хаясан үг хэлээд өөрийгөө их мундаг ухаантай үг хэлчихлээ гэж бодож байна уу.Ядаж чи олон юм ярихгүй байж бай

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 10 сарын 19

yneheer gachigdaltai humuust ogno biz terenees ene mongooroo ajliin bair surguuli tsetserleg barimaar ym

0  |  0
зочин(202.131.243.186) 2018 оны 10 сарын 19

орлогогүй,эсвэл бага орлоготой юмхнаар юм хийж амьдарч байгаа хүмүүст хэрэгтэй мөнгө,энэ мөнгөөр гурил авбал сарын нөөц нь,нүүрс авбал 10 хоног дулаан сууна,цөөхөн амь бүлтэй айлын гэрэлийн мөнгөнд хүрнэ гээд тооцвол их хэрэгцээтэй мөнгө шүү.

0  |  0
ган (183.81.171.2) 2018 оны 10 сарын 19

Хүүхдийн 20000 мянга гэдэг бол хамгийн хортой мөнгө шүү. Хүүхдийг багаас нь халамжийн сэтгэхүйтэй болгох аюултай. Үүнийг хавтгайруулж өгөхийн оронд үнэхээр амьдралын хүнд нөхцөлд байгаа хүүхдэд өгөх хэрэгтэй. Өгөхдөө хүүхдийн цэцэрлэг, Сургуульд нь өрдрийн хоол, бичиг хэрэгслийн хэрэгцээнд зориулан хяналттай өгөх нь зөв бол уу? Одоогийн байдлаар зарим эцэг эхчүүд хүүхдийн мөнгийг авч архи дарс уух, хэрэгцээгүй зүйлд зарах байдлаар дуусгаад байгаа. Дээрээс нь эйэг эхчүүдийг ажил хийх сонирхолгүй болгоод байгаа юм. Ажил хийвэл ам тостно гэдэг. Ажил хий. өөрийн хүчээр хүүхдээ тэжээ.

0  |  0
unshigcn(202.21.117.178) 2018 оны 10 сарын 19

Nam damjigcn guai Ulaanbaatar hotiig haranhui bolgosondoo hariutslaga uurcn ogtsroh heregtei suuliin 60 jil iim zuil boloogui shuu Huuhdees 20 myangan tegreg haramlaad cni avah gee yu

0  |  0
Чоно бид 2(103.10.21.105) 2018 оны 10 сарын 19

Солирсон нам дамжигч урвагч банзал араатан луйварчин коммунист вэ энэ одоо. 20 мянга чамд мөнгө биш байхад жирийн нэг айлын 3 хоногийн хоолны мөнгө амьдралаас тасарсан пи

0  |  0
уншигч(202.179.31.96) 2018 оны 10 сарын 19

Битгий хуц. тог таслахаа боль, чиний хариуцлагагүйгээс болж хүүхэдүүд цахилгаанд цохиулж үхэж байна. чамаас аваагүй. чамд 20 юу ч биш нь тодорхой жирийн иргэдэд хүүхэддээ өгөх талхны мөнгө.

0  |  0
Top