Д.Тогтохсүрэн: Хүүхдэд мөнгө олгох биш эцэг, эхийг нь ажилтай болгох хэрэгтэй байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.19/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар энэ сарын 5-нд С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Хүүхдийн мөнгө улс төрийн сэдэв болсон шүү. Тиймээс би хуулийн төслийг дэмжихгүй. Өнгөрсөн 28 жил халамжийн бодлогоор улс хөгжихгүй гэдэг нь тодорхой болсон байна. Эдийн засаг өсөөд төсөв нэмэгдээд ирэхээр халамж өгөх тухай л ярих юм. Би халамжид чиглэсэн үйл ажиллагаагаа зогсоо. Харин ажлын байрыг нэмсэн, үйлдвэр барьсан бодлогыг л дэмжмээр байна. Бид хүүхдийг биш эцэг, эхийг нь ажилтай, орлоготой болгох шаардлагатай байна. Өнөөдөр ажил хийх хүн олдохоо байчихсан байна. Бизнес эрхлэгчид ч хэлж байна. Та нар халамжаа болиоч ээ гэж. Ер нь цаашид Монгол Улс халамжаар хөгжихгүй гэдгийг 28 жил харуулчихлаа" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Больёоооо(202.9.43.196) 2018 оны 10 сарын 19

20000-г нь аваад хүүхдиин хадгаламжинд хиидэг ухаантай юм тэрнээс нь хүү авна энэ парламент бол хүүхэд халгаатай уих.

0  |  0
сонгогч нэртэн(66.181.160.7) 2018 оны 10 сарын 19

олон жил энэ луйварчид үлгэр ярьлаа..одоо бас давтан ярьж эхэллээ...

0  |  0
уншигч(202.179.31.72) 2018 оны 10 сарын 19

МАН ын мангарууд дуу дуугаа аваад их хуцалдаж байх шив. Монголын хэдэн хүүхэдэд таван төгрөг өгчихвөл АН ын эхлүүлсэн ард түмэнд хэрэг болдог зүйлийг дэмжчих гээд байгаа учраас худлаа хуцаж байгааг чинь мэдэж байна. Та нарын тансаглалд үрдэг мөнгөний хажууд юу ч биш хэрнээ ардын хүүхдэд талхны мөнгө болж очдог хорин мянга юу юунаас илүү чухал шүү. алагчлалгүй өгчихөөрэй. угаасаа бидний төлсөн татварын мөнгө болохоос танай намын мөнгөнөөс авах гээгүй шүү

0  |  0
зочин(202.131.243.186) 2018 оны 10 сарын 19

Яахав тэгж ярьдаг юм. Бодит байдал бол гайгүй цалинтай ажлын байр гарлаа гэхэд танил тал намын нөхдүүдэдээ бэлэглэнэ.Борчуудад олдохгүй.Борчуудад ямар ажлын байр олддог вэ гэвэл өдөрт 10-12 цаг ажиллаад амьдралд хүрэхгүй цалинтай,нийгмийн даатгал төлдөгүй,өсөж дэвших ирээдүйгүй,амралтын өдөргүй,ар гэртээ анхаарах боломжгүй,ажлын дарамттай тийм ажил олдож магад.Ийм ажил эрхэлж байгаа хүмүүс сэтгэл гундуу байдгаас ажлаа орхидог.

0  |  0
ХАНДЛАГА(112.72.11.112) 2018 оны 10 сарын 19

ХҮҮХДЭД ӨГЧ БАЙГАА МӨНГӨ БОЛ ХАЛАМЖ БИШ. ЭНЭ БОЛ ТУХАЙН ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ИРЭЭДҮЙД ОРУУЛЖ БАЙГАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ. ЭНЭ МӨНГИЙГ ХАСАХГҮЙГЭЭР ЭЦЭГ ЭХИЙГ НЬ АЖИЛТАЙ БОЛГОХ АСУУДЛЫГ ХАМТАД НЬ ШИЙДЭХ НЬ ЗӨВ. АЖИЛГҮЙДЭЛ БОЛ УГААСАА ӨНӨ ЭРТНИЙ АСУУДАЛ. АЖИЛТАЙ БОЛГОХ ГЭХЭЭСЭЭ ТҮРҮҮНД ХҮНИЙ ХАНДЛАГА СЭТГЭЛГЭЭГ ЗӨВ ТИЙШ ЗАЛАХ ЧИГЛҮҮЛЭХ, ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ БАЙГАА ЮМ. ЗӨВ ХАНДЛАГАТАЙ ХҮН ЗААВАЛ БУСДААР АЖИЛ ОЛУУЛАХ ГЭХГҮЙ, ӨӨРӨӨ ЯАЖ ИЙГЭЭД ӨӨРТӨӨ АЖЛЫН БАЙРЫГ БИЙ БОЛГОЖ ЧАДНА.

0  |  0
Гуулин шанага(103.10.21.105) 2018 оны 10 сарын 19

Энэ өлөн коммунист бас их зөв юм сэдлээ гэж бодож байгаа байх даа. Хүүхдээс мөнгө харамлах хэрэггүйүгээр хүмүүсийг ажилтай болгох арга олдохгүй юу

0  |  0
ган (183.81.171.2) 2018 оны 10 сарын 19

Тиймээ. Үнэхээр ажил хийе гэсэн хүн ховордоод байгаа шүү. Ажил хийхгүй олон шалтгаан ярьдаг хэдий ч яаж, амьдралаа залгуулаад байна гэхээр нөгөө л халамж, 20000 төгрөг, одонгийн, халамжийн гээд олон нүх суваг бүрээс сул мөнгө аваад байна. Халамжийг хавтгайруулах нь энэ сангаас хяналтгүй мөлжлөг хүмүүст ашигтай. Ашигтай учраас халамжийн сангийн хүрээг улам тэлээд байна.

0  |  0
Top