ЧУУЛГАН: С.Бямбацогт гишүүн ээ, төслөө татаж ав

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 19

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.10.19/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар энэ сарын 5-нд С.Бямбацогт нарын 11 гишүүний өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хүүхдийн мөнгийг халамжийн хуулиар олгодог. Халамж бол зорилтод бүлэгт олгодог зүйл. Өмнө нь шийдвэр гарчихсан зүйл дээр дахин хуулийн төсөл ороод ирж байна л даа. Үнэхээр дэмий л яриа, талцал болоод байна шүү дээ. Уг нь, шийдвэр нь гаргачихсан, хууль нь батлагдчихсан. Тиймээс ямар нэгэн эмоцигүй энэ төслөө л татаад авчихаач дээ. Бид ОУВС хэрэгтэй, хэрэггүй гэж ярьж л байна. Гэхдээ үр дүнд хүрчихсэн шүү. Гэвч өрийн дарамтаас одоохондоо гарч амжаагүй байна. Бид иймэрхүү асуудалд хамтраад нэг зүйлд л чиглээд явчихмаар байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top