Б.Дэлгэрсайхан: Намайг үндэслэлгүй гүтгэсэн нөхрийг хуулийн байгууллагад шалгуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Зарим хэвлэлээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы эзэмшдэг "Болд Төмөр Ерөө гол" ХХК-ийг хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл гарах болсон билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас дараах зүйлийг тодрууллаа.

Тэрбээр "Би сонссон, үзэж амжаагүй байна. Өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд, Сайншандад ажилласан. Ирэнгүүтэй гадагшаа хуралд явчихаад ирлээ. Гэхдээ хүмүүсээс хальт сонссон. Тэр н.Батсайхан гэдэг нөхрийг бага зэрэг танина. Хэвлэлийн хурлынх нь яриаг сонсох нь ээ, гүтгэлгийн шинжтэй зүйл л ярьсан юм билээ. Би хоёрын хооронд тэр намайг гүтгэсэн гэж ярьж суухгүй, хуулийн байгууллагаар шалгуулна. Өнөөдөр шалгуулахаар хуулийн байгууллагад өргөдлөө өгсөн" гэв.

Түүнчлэн "Манай "Болд Төмөр Ерөө гол" буюу надтай хамаарал бүхий компани ямар нэгэн хууль бусаар лиценз эзэмшээгүй. Түүгээр ч зогсохгүй нинжа маягаар 14, 15 жил ажиллана гэж байхгүй шүү дээ. Бүгд хууль ёсны хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс би тайлбарлахаас илүүтэй хуулийн дагуу асуудлыг шийдэх нь зөв. Харин Батсайхан гэдэг нөхөр хоёр, гурван жилийн өмнө манайхаас мөнгө зээлсэн юм билээ. Ойролцоогоор 100-аад сая төгрөг. Манай компани хөрөнгө оруулалттай хамтарсан аж ахуйн нэгж учраас санхүү, аудит ирээд өр зээлээ нэхсэн байдаг. Гэтэл тэр өр, зээлээ төлөхгүйн тулд ийм бохир аргаар намайг гүтгэж байна л даа. Энэ нь надад ирүүлсэн мессежээр батлагдаж байгаа юм л даа. Тэр нөхрийн гар утаснаас намайг дарамталсан мессеж олон ирсэн. Намайг айна гэж бодсон юм уу, хаашаа юм. Би бүгдийг нь хууль, хяналтын байгууллагад баримт болгож өгсөн. Дээр нь хоёр, гурван хүнд лиценз авч өгнө гэж хэлээд хамгийн багадаа 50 сая төгрөгийг залилсан юм билээ. Би хуульч хүн учраас хуулийн байгууллагаар асуудлыг шийднэ. Тэр намайг гүтгээд байгаа нөхөртэй хатуу үзэх болно" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(211.217.26.24) 2018 оны 10 сарын 23

Тэгнээ тэр. Тэр Батсайхан гэгч нөхөр нэлээд хэдэн уул уурхайн компаниудыг илэрхий шантаажласан утгатай хэвлэлийн хурал хийгээд байсан. Амар юм болж дээ. Очиж юм нэхээд өгөхгүй болохоор нь хэвлэлийн хурал хийж гүтгээд сууж байдаг. Ийм Батсайхан мэтийн цайрсан улаан луйварчидыг хуулийн байгууллага шалгаж шийтгэх хэрэгтэй шүү.

0  |  0
оогий,(202.179.31.104) 2018 оны 10 сарын 23

Хужаагийн гар хөлийн зарц, хужаагийн гар хөлийн үзүүрийн зарц, хужаагийн гар хөлийн үзүүрийн зарц

0  |  0
Зочин(64.119.20.120) 2018 оны 10 сарын 23

Нутаг орноо хөрөнгө хаяж дэмжиж байгаа нь үнэн. Гэхдээ тэр мөнгө нь Сэлэнгийн Ерөөгөөс ухаж урагш зөөж байгаа бүх монголчуудын л газрын баялаг. Нээх хувиасаа мөнгө хаяад байгаа ч юм биш... Харин бусад нөхдүүдийг бодвол нутгаа гэж байгаа нь үнэхээр мундаг юм да

0  |  0
Zochin(112.72.11.113) 2018 оны 10 сарын 23

Za zamiin vvdiin 70 jiliin gereetei gazar tiim yum bj. Tegvel sulinheeriig nvvlgesen tailbaraa heleech.

0  |  0
Зочин (66.181.161.110) 2018 оны 10 сарын 23

Shuuh n MAN-ii tald bolohoor Delgersaihan ta ylalt baiguulah n damjiggui ch unenii shuuh taniig yaaj shuuhiig tenger medtugei .

0  |  0
Ц Баярмагнай(103.20.152.50) 2018 оны 10 сарын 23

Энэ хүн бол нутгаа гэсэн сэтгэлтэй жинхэнэ Дорноговьчуудын бахархал болсон хүн Хийсэн бүтээсэн нь хэний ч нүдэнд тодоос тод байгаа ш дээ. Жинхэнэ хөдөлмөрлөж яваа нэгнээ элдэвээр гүтгэж хэмлэж нэр төрд нь халдаж байхаа больчихвол яасан юм бэ

0  |  0
содоо(112.72.11.121) 2018 оны 10 сарын 23

Энэ мэт хулгайч луйварчин их хуралд байхаар улс гэр яаж өөдлөх билээ дээ

0  |  0
Буянбаатар(202.9.42.153) 2019 оны 01 сарын 12

Энэ хүн бол жинхэнэ эр хүн шиг хоншоортой гар. Үнэхээр тэвчээрийг нь барж дээ. Батсайхан мэтийн хурган шантаажчид хариуцлагаа хүлээх нь зөв. Бүх гишүүд Дэлгэрсайхан шиг тойрогтоо анхаарч сонгогчид болон нутаг орныхоо төлөө зүтгэдэг бол болж байнаа. Дорногвийнхон үнэхээр хайртай юм билээ. Би өөр аймгийнх. Цагаан атаархал төрмөөр сайхан хөгжиж байна лээ Дорноговь аймаг.

1  |  0
Undrakhbayar(66.181.160.34) 2018 оны 10 сарын 22

Dornogovi aimag vneheer hurdatstai hugjuj baina. Ene sum oron nutagaa hoyrgvi setgeleer vneheer hugjuulj chadaj baigaa shvv ajliin amjilt husie.

0  |  0
Замын-Үүд ЗДТГ(66.181.166.92) 2018 оны 10 сарын 22

Замын-Үүдийн 600 га хятадуудад зарсан гээд байгаа газар ”Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс” юмаа. Гишүүнтэй огтхон ч холбоогүй. Засгийн газрын 142 тоот тогтоолоор батлагдсан билээ.

0  |  0
Замын-Үүд ЗДТГ(66.181.166.92) 2018 оны 10 сарын 22

Тэр Замын-Үүдийн 600 га хятадууда зарсан гээд байгаа газар ”малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс” юмаа. Гишүүнтэй огтхон ч холбоогүй. Засгийн газрын 142 тоот тогтоолоор батлагдсан билээ.

0  |  0
оюунхишиг(66.181.187.38) 2018 оны 10 сарын 22

Хэвлэл мэдээллээр хэн нэгийг үндэслэл гүй гүтгэнэ гэдэг нь хууль бус гэдгийг хүн бүр мэдэж байгаа.Ийм зүйл хийж байгаад ньхарамсаж бна.БТЕГ компани хууль зөрчөөгүй гэдгийг олон түмэн мэднээ.Энэ асуудлыг хуулийн байгууллагаар шийд вэрүүлж нэр төрөө сэргээхийг хүсч бна.үнэн ялна гэдэгт итгэж бна

0  |  0
o(66.181.160.124) 2018 оны 10 сарын 22

үнэн юм үнэнээрээ л байх ёстой. энэ гишүүн хүн гүтгэж хоёрын хооронд юманд нялцаганах хүн бишээ. жинхэнэ шударга хүн

0  |  0
Зочин(182.214.30.10) 2018 оны 10 сарын 22

Пүүс компанита гаруудыг УИХ д бүү сонго тэд эх орны төлөө юу ч хийхгүй

0  |  0
Зочин(182.214.30.10) 2018 оны 10 сарын 22

Пүүс компанита гаруудыг УИХ д бүү сонго тэд эх орны төлөө юу ч хийхгүй

0  |  0
хөнхөр(150.129.141.123) 2018 оны 10 сарын 22

жинхэнэ офшорчин, рекетчин

0  |  0
зочин(59.153.115.138) 2018 оны 10 сарын 22

Замын-Үү дэд хятадуудад зарсан гэх газрын асуудал юу болж байна Дэлгэрсайхан гишүүнээ тайлбар өгөөч.

0  |  0
зочин(202.9.42.48) 2018 оны 10 сарын 22

Хуулиар далайлгаж донгиогоо гайхуулж байхаар.хуулиа олигтойхон гаргахаа бод .яасан нялцгар хог вэ.хэрүүлч авгай шиг.үнэн болоод эмзэглэж .яах гэж уих-д сууж байгаагаа мэдэж байна уу.илүү тайлбарлаад биеэ өмөөрөөд ёс зүй алгаа энэнд

0  |  0
Зочин(202.72.245.220) 2018 оны 10 сарын 22

гүтгэсэн л юм байх даа

0  |  0
Зочин(59.153.85.132) 2018 оны 10 сарын 22

Эвий эвий хөөрхий амьтаныг ...

0  |  0
Top